
Өглөө эрт сэрсэн боловч буцаад унтлаа. Гадаа бүрхэг хүйтэн байна. Хүйтэн байсан учраас даархыг хүссэнгүй. Унтаад л байлаа, унтаад л байлаа... 15 цаг унтлаа. Сэрэхгүй байх юмсан гэж бодоол унтсан боловч сэрэв. Маш их ганцаардаж байна.
Бүх л хүмүүс хатуу ширүүн, ямар ч зүрх сэтгэлгүй, хөндий хүйтэн санагдаж байна. Бүх найз нар, бүх гэр бүлийн хүмүүс, бүх тэр.
Өчигдөр гэр бүлээрээ цугларав. Өнөөдөр найз нартайгаа холбогдох гэж оролдов... Хүн болгон амиа хичээсэн хүн болгон "би" - гээсээ илүү гарчиж чадахгүй юмнууд юм. Би яахуу? Би энгчихлээ, Би тэгчихлээ!! Чи яаж байна гэж хэн нь ч асуусангүй. Хэлсэн ч тоосонгүй. Урдаас бүр ямар ч мэдрэмжгүй хоосон хөндий хариулт өгч байна. Зүгээр л ханатай ярьсан чинь цуурайтаж байгаа мэт...
Домог: Ууланд ганц хүүтэй нэгэн ямаачин амьдардаг байжээ. Тэр үр хүүхэдгүй удсан учир өөрийн хүүдээ машид хайртай юмсанж. Хүүгээ төрөхөд нь нэгэн мэргэн цэцэн лам хүнд үзүүлсэн ажээ. Тэгхэд та хүүдээ хэзээ ч битгий өөрийг нь харуулаарай. Хүн амьтнаас зайдуу амьдраарай гэх захисан юм гэнэ. Тэр цагаас хойш өвгөн хүн амьтнаас зайдуу бөглүү газар амьдардаг болсон хэрэг. Цаг хугацаа өнгөрч хүү ч эрийн цээнд хүрэв. Тэр 2 дутгадах гачигдах юмгүй хэдэн ямаатайгаа сайхан амьдарч байлаа. Нэгэн өдөр хүү ямаагаа услаж явахдаа голын тогтмол тусгалд өөрийнхөө ойсон дүрсийг олж харав. Тэр өөрийгөө ямар их үзэсгэлэнтэй болхыг мэдээд өөрөөсөө нүд салгаж чадхаа байгаад тэр газартаа үхэн үхэтлээ өөрийгөө ширтэж зогссон юм гэнээ. Түүний зогсож байсан газар нь Нарцисс цэцэг ургасан юм гэдэг. Тийм ч учраас ижил хүйстэнүүд бие биендээ энэхүү цэцэгийг бэлгэлдэг, мөн өөрөө өөрийгөө хэт хайрлах байдлыг нарцисайтик гэж нэрлэдэг байна.
No comments:
Post a Comment