Над шиг хүмүүс л лам болдог юм болвуу гэж бодлоо. Би ч бага байхдаа гэлэнмаа болно гэж боддог байснаа нуух юун. Амруу чинь орж байгаа зүйл чамайг хордуулахгүй харин амнаас чинь гарж байгаа зүйлс чамайг хордуулж, бохирдуулж байдаг. Хүн зүрхнээсээ ярьдаг. Чиний дотор юу байна? Чиний зүрхэнд юу байна чи түүнийгээ ам хэлээрээ гаргаж байдаг. Намайг хичнээн муугаар хэлсэн ч би тийм болохгүй харин чи өөрөө хордож байх болно. Хэн нэгнийг шүүгч нь чи биш учраас.
Бодох тусам уур хүрч, уур хүрсэндээ ч уур хүрнэ. Яагаад гэхээр тэр үгсийг би зүрхэндээ дэндүү ойр хүлээж аваад байдаг учраас. Тэрний амнаас хэдхэн минутын дотор гарсан үгнээс болж би хэдэн өдөр сэтгэлээр унана. Тэр миний дайсан байнуу, найз байнуу хамаагүй. Яагаад гэхээр үг зүрхнээс зүрхэнд баяр баясал, хайр халамж, тайтгарлыг зөөхөөс гадна адгын муухай атаа жөтөө, хараал ерөөлийг мөн адил зөөж байдаг. Хамар хоолой чих гурав холбоотой байдаг шиг. Хэлж буй үгс чихтэй холбогдоно.
Би чиний амьдралд тохиолдсон хөндлөн мод биш, харин чи миний амьдралд таарах цорын ганц хүн биш. Гутрах хэрэг байхгүй ч анхааруулахад илүүдэхгүй зүйлс. Миний амьдрал чинийхтэй давхцахгүйгээс хойш надад санаа зовох болон тэрэнд хорон үгээр миний замыг хордуулах хэрэг байхгүй л гэж бодхын.
Яагаад ийм үгс хортой вэ гэхээр муу хүлүүлсэн хүн хэзээ ч баярлан хүлээн авахгүй. Тэр хэмжээгээр би өөрөө тэр үгэнд хордоно. Эргээд тэр хүнийг хараана бас хордоно...
Би тэр хүн шиг болмооргүй байна...
Тийм болхоор бурхан минь надад хүч хайрла, уучлал бол хамгийн агуу зүйл байдаг. Тэр бол өшөө авалтаас хүчтэй. Би тэр хүнээс илүү хүчтэй байхын тулд уучлах хэрэгтэй.
Өөрийгөө өмөөрөх олон шалтгаан байна, гэсэн хэдий ч өөрийгөө бодоод би юунд сэтгэлээр унаж шаналахгүйн тулд уучлаж л сурах хэрэгтэй.
Өөрийхөө зүрхийг хамгаалхын тулд уучлах л хэрэгтэй. Зарин үед галыг галаар дардаг ч тэр тийм үр дүнтэй арга биш, летс лийв ит олл....
Год блесс ми...