Monday, November 21, 2011

ulamjlal yosoor alban yosor nas nemsend tootsoh udrin umnu setgegdle bicej bn. Margash bas l neg hund udur unguruh bln! Ter udur n mini orclond irsen udur. Huni amidral hund hetsu ucras 365 hongin neg udrig n ydaj az jargalta hair enhrilel duuren baig gj nzud, ger bul n hamt ter udrig ungruldeg. Terend hun huurtaj dahin 364 hongig ungrudug.

Saturday, November 19, 2011

maruujin...

yag l marujin shig, huiten bh tusmaa amttai! Aman dotr haildag, ciherleg. Amand orhooso umnu hailbal ter utgaa alddag. Tgd yag l marujin shig, huv huiten tgsn murtlu zuulhun. Yaj c harsan marujin shig... Maruujin!!

Thursday, November 10, 2011

Хуурамч! Чи хуурамч! Хамгийн өөдгүй зүйл бол өөрөө өөрийгөө хуурах. Тэгхээр би хуурамч!
Би өөрийгөө хуурсан. Бодоод үзэхэд би аз жаргал зовлон шаналал бүхэл зүйлд үнэнч байж чадаагүй. Дахиж тэгэхгүй дахиж энгэхгүй, одоо яг... За энэ дээ... Энэ бүхэн бүтсэнгүй. Би өөрийгөө хуурсан. Би бодоогүй, би итгэлтэй байсан. Эсвэл би зүгээр найдсан. Гэхдээ бүтээгүй. Бүтээгүй болхоор би өөр дахин өөр зүйлд найдаж өөрийгөө итгүүлсэн. Болоогүй, би өөрийхөө итгэлийг дааж чадахгүй байхад бусад хүн миний итгэлийг яаж даах вэ? Би өөртөө итгэж чадахгүй байхад бусад хүн надад яаж итгэл төрүүлэх вэ?
Би өөрийгөө олохгүй байхад намайг яаж олох вэ... :(

Надад хэлэх зүйл байна.

Гэхдээ би чив чимээгүй байна, хэлмээр байгаа ярьмаар байгаа зүйлээ хэлэх хүн даанч олдохгүй байна. Эзэнгүй үгс дотор булиглуулан намайг ганцаардуулна. Өдөрт би хангалттай их үг хэлж байгаа боловч миний хэлхийг хүсэж байгаа үгсээс өөр юм. Түүнд зориулсан үгс биш юм, үгсэд минь тохирсон хүн хэрэгтэй. Яагаад гэвэл тохирсон хүн нь л түүнийг сонсох учраас. Ардчилал гэж хашгирч байсан 13 баачка шиг аймар олон үгийг 2 чихэнд хэлмээр байх юм. Хэлэх үгний хэрэгцээ гэж хүртэлд хүнд байдаг байх гэж... Үгс амнаас гардаг гэж бүгд мэднэ. Гэхдээ энэ бол shortcut. Үгс гадны зүйлийг тархиар дамжуулан дотоод байдалтай төгс хослуулж амнаас гарч ирдэг. Эсвэл дотоод байдлыг гадны нөхцөлтөй хослуулдаг. Би хүсэж байна, хэлэхийг. Сонсох чих хэрэгтэй байна. Чихээрээ сонсоод тэр хариулах байх. Чихэнд минь тохирсон үгийг надад хэлээч...