Tuesday, December 16, 2008

зарим өнгөний билэгдэл


цэнхэр өнгө нь заримдаа хүд өнгөнд тооцогддог ч сэтгэлгээний цар хурээ өндөртэй, хувийн зохион байгуулалт сайтай хүмүүсийн сонголт болж чаддаг. Билэг тэмдэг нь ус мөн тэнгэр.
Цэв цэнхэр өнгө нь сэтгэлийн хөдөлгөөн гүн гүнзгий, өндөр түвшинг илэрхийлдээг. Хар хөх өнгө нь мш их сэтгэлийн хөдөлгөөнтэй бөгөөд үүнийгээ нуухыг хүсдэг. тэд аз жаргалтай, уйтгартай аль ч үедээ уйлдаг бөгөөд бусдад нээлттэй байдаг. Цэнхэр өнгөнд дурлагсад сэтгэлийн хөдөлгөөний өргөн хүрээгээ өөрсдөө ч тайлбарлаж чададгүй.
Цагаан өнгө нь сүсэг бишрэл, ,ариун нандин байдал, цас, энх тайван, ,гэнэн цагаан ссанаа, цэвэр цэмцгэр байдал, цагаан цайлган сэтгэл, аюулгүй байдал, тайван амгалан, ариутгасан байдал, өвөл, хүйтэн, бууж өгөх, амиа бодсон байдал, аймхай, агаар, ,гал, ухэл /зүүний соёл/ итгэл найдвар, хониний орд, 1р сарын билэгдэл. Шударга занг илэрхийлдэг, Та хэзээ ч худлаа хэлэхгүй шулуун бодсоноо хэлдэг. Үнэн үг хатуу байсан нь дээр гэж үздэг. Зарчимч, хатуу итгэлтэй, хайр дурлалд ч тогтвортой үнэнч.
Хар өнгө нь Орчин үе, хүч чадал, гүйвүүлах явдал, ёс зүй, дэг журам, гоё ганган байдал, эд баялаг, бэл бэнчин, хэв маяг, нууц, нууцлаг байдал, нүгэл хилэнц, үхэл / барууны соёлоор/ айдас, уур уйтгар гуниг, гэмшил шаналал, гашуудал , далд нууцлагдмал, секс, бодлоготой байдал, нухацтай байдал, ёсорхог, эв нэгдэдл, найрамдал, гашуудал, уй гашуу, 1р сарын билэгдэл.
Хар бол өнгө биш бөгөөд солонгын бүх өнгийг шингээсэн өнгө юм. Шинж чанарууд нь: ХАр өнгө бол эрх мэдэл, хүч чадалын өнгө. Хар өнгөнд дурлагсад бүх зүйлийг маш нарийн хийдэг. Нягтлан бодогч , татварын байцаагч гэх мэт ажил тохиромжтой. Эхэлсэн зүйлээ заавал дуусгадаг.

Monday, December 15, 2008

Хайр гэж....


Би чинь угтаа сэтгэл судлалын ангийн оюутан юум байгаан. Тийм болхоор ярьж хэлж байгаа маань их сүрхий байх ёстой юм шиг байгаан... Би тэгэхдээ суралцаж л байна. өнөөдрийн хичээлийн даалгавар:
Сэтгэл судлаачаас асуухыг хүсч байгаа таны асуулт?
30 хүнд ийм асуулт тавих байлаа... Манай багш их сайн сэтгэл судлаач. Бидэнд л олон зүйлийг ухааруулах гэж сонин сонин даалгавар өгдийн. Тэгээд хийгээд очсон чинь багш:
"Хамгийн хэцүү асуултаа багийнхаа гишүүдтэй ярилцаж байгаад шийдэх замыг нь бич" гэжийнэ. Би тэгсэн чинь:
" Хайр гэж юу вэ? хүнд хайртайгаа яаж мэдэх вэ?" гэдэг асуулт тавиад.... Баахан ярилцлаа... Шийдэх арга замаа ч багшид хэлсэн, багш хэлжийнэ... Шинжлэх ухаанч бус хариулт байна гээд л... Тэгээд бодоод үзлээ... Хайр гэж юу вэ? хүнд хайртайгаа яаж мэдэх вэ?

Гэнэн томоогүй гэмээр энэ асуулт чинь угтаа хайр гэдэг зүйлтэй холбоо нээх байхгүй, тухайн хүнд л өөртөй нь холбоотой асуудал байна аа. Тухайн хүн өөрөө өөрийгөө сайтар сонсож, дүн шинжилгээ хийх хэрэгтэйн байна. Би өөрийгөө бодлоо ... бодоод байсан хайр гэж их том юм байнааа.. Дурлал бол хэн нэгнийг бүхнээс илүү хэмээн харагдуул, тэр хүнээ бусдаас харамлах сэтгэл... Аа Хайр гэдэг бол өөр... Хайрыг танихад цар хугацаа үл хамаарна.. Мөн хол ойрын зай ч хамаагүй... Хайр бол өгөөмөр сэтгэл юм гэж мэргэжил нэгт эгч маан бичсэн байдын. Дурлал хэн нэгнийг заавал хажуудаа байлгах гэсэн сэтгэлээр илэрхийлэгддэг бол хайр хажууд тэр хүн нь байхгүй хэрнээ байгаа юм шиг санагддаг...
Хайртай хүнийхээ тухай бодоход би өөрийн эрхгүй инээдэг.. Тэгээд бас өөрийн эрхгүй би чамд хайртай гээд хэлчихдийн... тэр хүн энэ үгийг сонсох үгүй нь хамаагүй юм шиг...

Sunday, December 14, 2008

Юм гэдэг учир жанцантай


Миний хамгийн дуртай өнгө улбар шар... Яагаад энэ өнгөнд дуртай талаар бодож байсангүй ... Мэдээх жүрж бол мини хамгийн дуртай жимс, үнэр амт, өбгө гээд л ....
Тэгсэн их сургуулид ороод их юм мэдлээ... Бүх зүйл учир шалтгаантай байдгийг.. бидний хийгээд байгаа үйлдэл болгон ямар нэг далд болон ил шалтгаанаар үйлдэгдэж байдгаа гэж....
улбар шар өнгө: Энэ өнгө нь хиндизм, буддизм, энерги, тогтвортой байдал, халуун дулаан байдал, гал, урам зориг, гал халуун байдал, томоогүй алиа зан, хэт их сэтгэл хөдлөл, болгоомжлол, түрэмгийлэл, дээрэлхүү зан, аюултай байдал, намар, хүсэл тачаал, Sagittarius /од/ 9р сарыг бэлэгддэг.
Улбар шар нь улаан, шар өнгөний хослол бөгөөд энэ өнгө нь баяр баясгалан, аз жаргалыг дээдлэн түүний төлөө эзэж цуцдаггүй эгэл бус хүмүүс ихэвчлэн сонгодог бас дуртай өнгө нь байдаг. Билэг тэмдэг нь оройн тэнгэрийн хаяа, мандаж буй нар.
Улбар шар өнгөнд дурлаад байсны учир нь ийм л юм байна лэээ...
Хүний үйлдэлд санаандгүй зүйл гэж байхгүй...