Thursday, June 14, 2012

Зүүд биш байгаасай

Надад баялаг өнгөрсан түүх бий. Өмнө тохиолдож байсан, бодож байсан зүйлсийг би хэзээч мартадгүй. Сайн ч бай муухай ч бай. Хэрэгцээтэй ихээхэн зүйлээ мартчихдагаа би өмнө дүрьдаж л байсан. Энэ өнгөрсөн бүхэнтэй зууралддагаас болоод би хэзээч өөрчлөгддөггүй байсан байж болох юм. Би ихэвчлэн түргэддэг. Аливаа асуудлыг гэнэт гарган ирч түүнийгээ тэр дор нь шийдэхийг эрмэлздэг нь миний төрөлх шинж буюу заяа төөрөг юм шиг санагддаг. Энэ зангаараа маш олон алдаа гаргаж байсан. Алгадаад аргаддаг гэдэг шиг л ... Миний хуучин найз залуу надад "хэрвээ чи алдсан гэж бодож байгаа бол дараа дахиж алдахгүй байлгүй дээ" гэж хэлж байсан юм. Тэр надад итгээгүй. Ер нь хүмүүсийн надад зөв бурууг хэлээгүй байж буруутгадаг, шүүмжилдэг, аль эсвэл орхиж явдаг занд би хамгаас дургуй. Хөлийнх нь уланд өргөс орсоноос болж хүнлүү дайрдаг баавгайн тухай хүүхэлдэйн кино үзэж байсан минь дандаа санаанд ордог. Тэр бол ердөө л би байсан. Хэнч тэр өргөсийг олж харж, түүнийг нь сугалж гаргаж авч чадахгүй байсан. Баавгай уурлаад л, шаналаад л, үйлаад л, уурлаад л... Баавгайнаас ялгаатай нь би хэлдэг. Гэхдээ шидэт үг буюу "Надад туслаач" гэж л хэлж чададгүй юм. Ямарч асуудлыг тоохгүй өнгөрч чададгүй учраас шууд л пир пар гээл бодсоноо хэлдэг. Тухайн үед болон өмнө боддог байсан зүйлсээ... Ихэнх хүн тэрийг хүлээж авч чададгүй... Энэ бол миний харилцаандаа гаргаж буй алдаануудын нэг хэдий ч би үүнийгээ миний мөн чанар гэж боддог юм. Хаалга хаагдлаа гээд дахиж нээгдэхгүй гэж хэн хэлсэн юм бэ? Өргөсийг олж харж,бас гаргаж авч чадна гэдэгтээ маш их итгэлтэй байдаг нэг хүнтэй би 7 сарын өмнө учирсан юм. Тэр надад өөр байх боломжыг олгосон юм. Хэдий би өөрийгөө дурламтгай, итгэмтгий өөр юу ч байдаг юм есөн шидээр бодож өөртөө итгэлгүй байдаг ч гэсэн тэр хүнд би өөрөөсөө илүү итгэж байгаа. Миний төсөөлснөөс ч их зүйлийг тэр надад өгсөн. ХАМТДАА, ХОЮУЛАА, БИД гэж ярихад нь би хамгаас дуртай. Энэ үгнүүдээс ямар их дулаан инерги цацардаг гээч. Чи! Чи! Чи өөрөө гэсэн хадаас шиг үгнүүдээс хамаагүй өөр... Юм мөнх биш гэдгийг миний блог нотлож чадхаар байсан. Гэсэн хэдий ч би одоо байгаа байдалдаа ямар сэтгэл хангалуун байна гээч? Одоо л нэг хязгааргүй унаж, хязгааргүй нисэж яваад зогсох газартай, тулах хүнтэй мэт мэдрэж байна. Бурхан минь гуйя... энэ зүүд биш байгаасай....

Өмнөх бичлэгэнд өгөх нэр : Галзуу хүний өдрийн тэмдэглэл

Зүүд зүүдэлж байх үед л бодит байдаг шиг бодол бодож байх үед л үнэн байдаг юм шиг. Гэхдээ энэ бичлэгт би "Миний бяцхан зүрх" гэдэг нэр өгмөөр санагдсан юм. Бас бусдын бяцхан зүрх. Хүн гэдэг хичнээн жижкэн зүрхтэй гээч. Хэн нэгний жижкээн зүрхэнд багтах хичнээн сайхан гэж бодно. Чи намайг, би чамайг хайрлана гэдэг үггүй тохиролцоог хүн үг, харц, биеэрээ, байгаагаараа ойлгуулж байдаг. Бас хүний жижкээн зүрхэнд эзлэж буй жижкээн зайнаасаа ямар хурдан, бөгөөд амархаан гарчихаж болдогийг таахад ч бэрх. Жижкэн мөртлөө ярвигтай төөрмөөр тийм л сонин газар... ГАЗАР гэхэд буруудаж магадгүй... Гэхдээ миний хувьд газар... Зүрх... Урьдаас засаж бэлдээгүй байдаг энэ л газрыг ирсэн зочин нь өөрөө тохижуулж байдаг. Хэн нэгний зүрхийг гэрэлтүүлж явах, аль эсвэл хага зүсэн зугтаах нь дурын асуудал. Яагаад гэвэл энэ бодит үйлдэл биш. Төсөөллийн үр ашиг нь үүнд л байгаа юм. Жинхэн амьдрал дээр зүрхтэй ч бай зүрхгүй ч бай хүн амьдардаг болхоор... (Харгис хэрцгий, хүйтэн хөндий, эрэмцэг мэт хоосон харцтай, хуурамч хүмүүсийг би зүрхгүй хүмүүс гэж нэрлэсэн юм. Тэд хүн хэвээрээ харагдаж, амьдарсаар л байдаг учраас.) Бяцхан зүрхээ хогоор дүүргэж болохгүй. Зүрхэндээ юу байгааг ямагт эргэн харж, тэдгээрийг хайрлаж байх хэрэгтэй. Орхигдсон булан тохой бүрийг шалгаж хэн нэгэн тэр буланд чинь гонсойж суугаагүй эсэхийг эргэж харах хэрэгтэй. Хэн нэгэнд зай гаргаж өгсөн бол, тэр гаргаж өгсөн давчуу ч гэсэн зайгаа тухтай байлгах талаар яагаад бодож болохгүй гэж? Зүрхийг хувцас нь багтахгүй шкафтай зүйрлэж болох юм ( ер нь зүрхийг юутай ч зүйрлэсэн яахавдэ). Миний шкаф гэхэд л дүүрэн хувтастай, заримдаа хаалга нь хаагдахгүй зовооно. Гэсэн хирнээ өмсөж болдоггүй, таардаг таардаггүй, шинэ хуучин гээд голох шалтгаан зөндөө. Өмсөх юм олдохгүй байна гэж байнга л гомдоллонo (хэвийн эмэгтэй хүний л зан). Тэгэхдээ хаячихаж чададгүй, хүнд өгөхийг нь өгч, зарим нэг нь өөрсдөө алга болсон байгааг нь анзаарах ч үгүй үе байдаг. Нэг өдөр санаад байхгүй байгааг нь мэдэж жигтэйхэн уурлана. Яахаараа хэрэгтэй үе болхоор л олдодгүй байна даа гэх мэтчилэн амандаа үглээл... Энэ ч удахгүй л дээ. Ямартай ч адам ева шиг нүцгэн явахгүй. Хүнийг хүнээр орлуулж болдог. Энийг би саяхан л мэдэх болсон. Imaginarium of Doctor Parnasus гээд кинонд тоглосон бөгтөр уулын алдартан нас нөхчсөнөөс болж гол дүрийн залууг хэдэн янзаар сольж киног үнэхээр сонирхолтой болгож чадсан шиг л .... Миний бяцхан зүрх заримдаа ачааллаа дийлэхгүй буй мэт санагдах болсон, булан тохойгоор нь шархлаа үүсч байгаа мэт мэдрэмж төрдөг. Ийм учраас би сайн дураар өөрийн зүрхээ битүүмжилж, ханаа цөмөлж гардаг Hulk уудаас зүрхээ хамгаалахын тулд гадаад ертөнцөөс өөрийгөө хамгаалхаар шийдсэн. Тогшиж орж ирдэг, миний гаргаж чадах орон зайнд тухтай, сэтгэл хангалуун байж чадах хэн бүхэнд нээлттэй. /Дан хайр дурлал буюу эрэгтэй эмэгтэй хүмүүсиин зүрхний холбооны тухай бичээгүй, миний зүрхэнд оршин суургчид болон тэдгээрийн гаргадаг зан авир, надад төрүүлсөн мэдрэмжүүдийг зүйглэн илэрхийлэх гэж оролдов/

Friday, June 8, 2012

Bi shaarand aimar durtai, tegsen mortloo shaar uleehees aimar aidag. Durtai bailaa geed uuruu uleeheed baih albagui lde, uleegeed uguh hun l olchih heregtei. Bi alhah durtai mortloo alhaj bhdaa dandaa buderdeg, zamaa shahaigaad bainga anhaaraltai yawj chadahguigees hoish unahaas mine umnu bariad awdag hun oloh heregtei. Seleh durtai, tegsen hirnee selj chadadgui... Zuudendee nisej, mashin barij, baishin deeguur hariaj, awraga mangastai tulalddag. Saihan aashtai, saihan setgeltei, sain sanaat humuustei tend l taaralddag. Bi zuudleh durtai. Zuudneesee logic holboo utga uchir haij oloh baih gej naiddag boloch etssiig ni uzeegui l bn. Nomind durtai, tsugluulah durtai. Tegsen hirnee unshih tal deer maruuhan. Gehdee durtai nomnuudaa hed dahij unshdag. Gehdee unshaaguu ch gesen nomnuudaa harj ih baysdag. Hzee negen tsagt unshih tuhai bodoj bayarlana. Gesrn hirnee uidaj baih uedee hzeech nomluuu turuulj uhashiihgui, unshij baih uedee uidadgui bolhooroo. Boroond mash ih durtai, londond amidarhiig morooddig bailaa. Magadgui hezee negen tsagt amidrah baih. Duulah durtai, sain meddeg duugaa haana ch hamaagui sonsood shuud dagaj duulna. Nmg duulahad humuus neg ih durtai baidaggui ch gesen. Durtai humuus ch bas baidag lda. Gantsaaraa baih durtai, gantsaardliig uzen yaddag. Humuustei holbootoi asuudald dandaa ordog. Hen negentei naizlana, muudaltsana geh met. Ene ertuntsos gadna minii ertunts bga gej boddog. Gallaktik shig, delhii shig, bi bas l neg garig. End uuriin gesen tsag agaar, orshin suuugchid, zui togtol, araatan amitN, ed baylag, gamshig, gaihamshig baidag. Busad ch bas negen garig. Gehdee edgeer garig hoorondoh uyaldaa holboo gallaktik shig emh tsegtstei oilgomjtoi bish. Oilgomjgui baina gedeg bas ooroo neg zui togtol baij boloh yum. Bi alialagch nart durtai. Gehdee alialagchin dur nadad malvino-goor l tosoologddog. Uultei tengert durtai shig l baih. Tsagaan moritoi hanhuu-g hun bolgon huleej baidag gej boddog. Ter ni yamarch dureer bai hamaagui. Itgel aldarsan, guniglasan hmuusd baingad tusalj baihiig ermelzdeg. Yaagad gewel ndd ch gesen ene heregtei baidag bolhoor. Gehdee hund tuslahad ch, huneer tusluulahad ch tosoolj baisnaas oor medremj torood baidag ni hachirhaltai. Uuriin amidraliin ihenh zuraglaliudiig gantsaaraa yamar neg zuil hiij bgagaar, gehdee hen neg ni nmg hondlongoos ajiglaj bui meteer tosooldog. Minii bodol bainga oorchlogdoj baidag. Ene unen gedgiig sayahan medsen. Uuntei adil busdiin bodol ch oorchlogddogiig gaihahaa bolison. Gehdee ter hun hezee ch uurchlugduhgui, yag nadshig. Minii dotor araatan baidg gej bodoh bolson. Id shuudee... Araatniig gadaad ertuntstei zohitsuulah temtseliig shineer erchimtei yawuulah gej hicheej baigaa. Araatangaach, gadaad ertuntsiig ch gomdoohguin tuld. Badarchin shig amidarhiig husdeg bolood baigaa... Jinhen ger haana baidgiig haij olno. Hezee neg udur gej boddog. Ene bol minii zalhuugiin tom batalgaa. Gehdee bodol dotroo bi ih zuil hiideg yum shuu. Neereee!! ^^ Durtai zuilee yalgaj heleh hetsuu sanagddag, nadd buh zuil l sonin baidag. Durgui zuilsiig bol amarhan meddeg. Huleelt gedeg bol minii huwi tavilan. Gehdee ene huleelt minii hodolgooniig horij baisnaar ih yum aldjee gej bodoh bolson. Zarimdaa bi uuriigu uwchtei gj bddg. Emchtei kino uzej, emch bolhiig husdeg ue bsan. Gehdee emch nart durgui. Enenees kino am'dral 2 shal uur gj oilgoj ehelsen baih. Minii dotood tusuulul gadaad ertuntsiis uur uchraas l bi zarimdaa gantsaardald awtaj eheldeg. Uurihu yu hused bgaga heleh hamgiin hetsu, uchir ni busad nadaas yu husch bga bol gdg bodol negdugeert. Helehui ch gsn husseer bdag ni hamgiin hetsuu heseg ni. Bolj ugwul ene biyese garaad hangalttai undruus neg l udaa ene ertuntsiig buhelde yamriig ni harchihiimsan gj bodogddog l yum. Ene bodloo nuudelchin setgelgee gj nerledeg. Yag l "tulah tseg ug" gej helsen shig " jishee ug" gj helmeer sanagddag. Ulger jishee bol dan nuudelchin zan ch bishlde. Hund ugaasaa l jishe heregtei l bsan. Sain jishee heregtei. Bi uuriigoo humuujilgui gj dugneh bolson. Hezeenes ch yum ehleed, bi uuruu uuriiguu humuujuulj ehelsiin. Tegeh yawtsdaa hed heden aldaatai jisheeg huulbarlasnaas bolood nadad odoo yuunii turuund dahin humuujih uil yawts heregtei bolood bga. Humuujuulegch oloh ih hicheesen ^^ ehniih ni eejiin zaaj ugsun hun bsiin. Torson egche gj bodoj bai gej helj baisan. Huulbarlalt, yawagdaj duusaagu baital nmg orhiod yawsan. Jishee #1 butelgui dursamj. Gehdee ihenh yumnaas ni tal tal sursan. Jishee # 2 iig bi uuruu songoson. Zusland taniltssan eregtei naiz. Niigmiin hariltsaani tal deer owoo oilgolt awch bsan. Gehdee bas l nmg orhiod yawsan. Bi bas l hagas dutuu. Gehdee jishee 1,2 ndad minii oron zaig uldeesnd ni bi bayarldadag. Hun chanariin huwid hunii itgel, setgeliig hosorduuleh gdg udaan arildag tolbo yum bnle... Aa bi uul ni nar bas suudernii talaar yarina gj bdj bsan yum. Margaash yariltsayda ^^