Sunday, March 29, 2009


I love you (late night mix) - Blank & Jones

Гэр чихэрлэг гэр минь






Өчигдөр гадаа их сайхан байсан. Том том ширхэгтэй цас ороод л... Тэгээд халуун нар үүлний цаанаас тусаад л... Хичээлээ хийхгүй наранд нүүрээ ээгээд зөндөө суусан. Гараа бас дулаацуулаад л... Тэгээд хичээлээ тараад гэрлүүгээ харьсан... Богинхон мөртлөө жаргалтай зам... Дуртай дуугаа сонсоол гэрийн зүг гэдэн годон.... Гэр минь чихэрлэг гэр минь

Юм юмны захаас


Ойрдоо аймар их юм бодож байна. тэгээд төвлөрч чадахаа байсан. Янз бүрийн үгс толгойд орж ирээл... Дээхэн цагт төрсөн бол миний үгнүүд их алдартай байх байсан ч юм билүү... Гэтэл аймар их бодоол нээж олсон санаанууд маань аль хэдийн хүмүүсийн бодоод олсон санаа байж таарах юм. Багшийн хэлсэнээр бол энэ маань миний өөртөө хийсэн том нээлт...
Ялагдал гэж байдаггүй байсан бол ялалт ч бас байхгүй байх байсан.
Хүн өгөх тусмаа баяжиж, авах тусмаа ядуурдаг.
А.Амарлин
Энэ үгнүүдийн цаана маш олон утга, агуулга байгаа. Маш олон зүйлийн тухай бодсоны эцэст ингэж бодлоо хураангуйлсан. Яахав алдарт хүргэхгүй, олонд хүртэхгүй эсвэл хэн нэгэн нь аль хэдийн бодоод олсон эсвэл бүр яг ингээд хэлсэн байсан ч бай энэ бол миний өөртөө хийсэн нээлт. Бас мартчихгүйн тулд энэ талбарт тэмдэглэчихье

Thursday, March 26, 2009

Супэрманы ганцаардал



Супэрманы амьдралын хэв маяг биднийхээс шал өөр байх. Миний санаж байгаагаар хэн нэгэнд золгүй явдал тохиолдвол тэр гарч ирнэ. Тэгээд түүнийг хүнд хэцүүгээс авраад тэгээд алга болдог. Түүнд энэ явдал нь маш их сэтгэлийн баясал бэлэглэдэг байх. Хэрэгцээгүй үед нь түүнийг хүмүүс үгүйлдэг болвуу?? Мөн жирийн үед супэрман хүмүүстэй хэрхэн яаж харилцахаа мэдэх болвуу? Тэр нөхцөл байдалд гол дүр нь байгаад сурчихсан байдаг шүүдээ. Алхам тутамдаа хүмүүсд том тус хүргэж, тэрнийхээ хэрээр сайшаал сонсох дуртай байдаг байх. Сайшаал биш юмаа гэхэд ядаж л түүнийг үнэлээсэй гэж хүсдэг байх. Гэхдээ түүний үйлдлийг хүмүүс ойшоохгуй үед тэр хэрхэн сэтгэлээр унадаг бол? Ер нь супэрман-д найз байсан болов уу? Тэр бусад цагт гэртээ л байдаг байсан шиг санагдахийн.
За за би супэрманийг сайн мэдэхгүй юм байна.

Tuesday, March 17, 2009

....


Oirdoo netgui bolchihson... Unuudur neg nettei baisan chin neg l udaan uulzaagui hunteigee uulzsan yum shig bishuurheed etr :))
Oirdoo yaagaad aimar gatsaa bolchihson yum buu med... Hiih yostoi yumaa medeed baina gehdee hiij chadahgui yumaa... Bi haraal hursen baih :)) medeej ene bol zugeer l neg shaltag... Tailbarlaj bolohgui daldiin huchind buruugaa chihej baigaa ni... Buh yumnuu uchir nadad baina... Tegsen hernee uurchilj chaddagguieee...

Neg naiz maan bas l yawahneee... Uchigdur barag l suuliin udaa bolwuudaa uulzlaa... Setgel hudlul deed tsegtee hursen... Ineegeed uilaad uurlaad gomdood bayarlaad bahardaad uhehjiilee... Yagaad baigaagaa tailbarlaj chadahgui gaihsan shuu... Ehlel tugsgul gedeg ugaasaa hamgiin ih setgel hudulgudug zuil yum shig baigan... Yaagad dandaa naizuud baij chadahgui gej? ingeel boloo gej bodhoor muuhai sanagdsan ch saihan togsgood duussan ni ch deer yum shig... Zam zamaaraa naizuud mine salaad yawahleer muuhainmaa...

Wednesday, March 4, 2009

тайвшрал


найз нараа гэж... хажууд чинь чамайг ойлгодог хүн байх ямар гоё вээ?? юм хэлэх албагүй зүгээр л ойлгож байдаг. Тэгээд дандаа хамт ... хүмүүц нэг л алиалагч шиг байлгах дуртай... уйтгартай байсан ч хамт уйтгарлах хүн байх үнэхээр сайхан юм шүү... Монгол орондоо хайртай... миний нөгөө хэд маань хол оронд хол хөндий хүмүүсийн дунд хэцүү байгаа байхдаа... Эвий эвий ....Аймар их баярлаж байна аа энэ 3 хүүхдэд...
Баярлуулан гомдооноо гэж, эсүүл баяр гуниг зэрэгцэнэ гэх юмуу?? Аймар их баярласан одоо л бүх юм дуусах нь гэж бодоод л.... Одоо л нэг сайхан санаа амар амьсгалаад явах нь гэж бодсон чинь... Өөр бас асуудалууд ар араасаа хүч түрэн орж ирээд амьсгал боогоод байх юм. ....
Ачаалал аймар их байна...Чих гэдэ эрхтэн яасан их үүрэгтэй байдаг юм бээ...Чих өвдчихсөн чинь бүх л чимээ царгиж сонсогдоод, давхар олон хоолой орж ирээд гадуур явхад хэцүү байна аа... юу ч сонсмооргүй сайхан чимээгүй газар суугаад л баймаар... Гэрт ч гадаа ч бөөн шуугиан :( ...
Цагаа зөв зохицуулахгүй бол юмаа хийж амжихаа байлаа шүү... Дэндүү их цагийг үр бүтээлгүй зарцуулчихаад байх юм. Кунг фу панда гийн жижигхэн дэвхрэг ч билүү, царцаа ч билүү тэвчээрт хэрхэн суралцсан тухай үзэж байхдаа би өмнө нь ямар тэвчээргүй байсанаа олж харж байсан. Урьд нь эргэн тойрны зүйлс асар удаан мэт санагдаж байнга л хүлээж бухимдаж байдаг байсан бол одоо нэг л тайван... Эргэн тойрны зүйлс надаас илүү хурдан хөдөлгөөнд орж, өөрчлөгдөж цаг хугацаа ч гэсэн гялс урсан одож байна.
Миний хүндэлж явдаг нэг хүн хэлэхдээ, хийх ёстой зүйлээ хий, өөрийнхөө хүссэн зүйлээ ч хий. Аль алинд нь цаг гаргаж бай. Хийх хангалттай цаг олдоно. Найз нартайгаа уулзмаар байвал уулз, кино үзмээр байцвал үз... Харин кино үзэж байхдаа хичээлээ яаж хийх вээ гэж битгий бод. Киногоо л үз... бүх юмандаа цаг гаргаж байж ажил чин; амжилттай бүтнэ гэж хэлж байсан юм. Үнэхээр зөв үг боловч амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй ээ... Залхуу хүүхэд :(

Tuesday, March 3, 2009

амьдрал үргэлжилсээр...



Миний хэлэх дуртай үг юу вэ гэхээр....
Бурхан хаалгаа хаасан ч цонхоо нээдэг.
Энэ үг миний амьдралийг маш олон жил замчилсан ба бас байнгад биелдэг. Саяхан л хамаг найдлага тасрангаа алдаад гуниж гутрах гээд байсан чинь одоо ёстой гэрэл гэрэлтээд гялтайгаад явчих чинь...

Ямар нэг юм бүтэлгүйтнэ, тэгэхэд сайн харахаар энэ алдагдсан боломжыг нөхөж болох дахиад нэг боломж гараад ирдэг.