Wednesday, December 25, 2013

Like my brother that I never had

Ymar ch zuil ehlel togsgoltei bdag gej uu? Nohorlol haanas ehelsniig bid hediid medeh bile? Mon haana hureed togshiig hen taah bilee. Ahlah angida dongoj oroh jildee ev havgui yariatai thde hoorhon aashtai neg huutei huuhdiin zusland taniltsaj baisan n odoo minii medeh hunees tes ondoo baisan n gaihshral turuulne. Anhandaa muuhai aashtai geh metchilen olon yanziin goochloh zuil mer ser ajiglagddag bsan ch gesen bi naizlah yostoi gd uurtuu uureg ugsun met l handdag baij bilee. Tsaanaasaal sain hun gdgiig n medeed burhan bid 2 iig eswel zowhon ndd az taarj bi iim naiztai bolson baih. Eregteichuudtei amarhan nz nohod boldog baisan ch hamgiin anh udurjin hamt gaduur tenej uzel bodol sonirhol huwtasnii zagwaraas awhuulad shinjleh uhaan ireeduin zorilgiinhoo tuhai huwaaltsdag tiim neg naiztai bolson. Bas hamgiin anh hajuud n suuj hool idej, hamaa namaagui inej, taalagddag howguunee yarij ulaidag, nusaa goojtol uilj uzsen. Bid 2 adilhan l huuhduud bsan, adilhan l osch tom boltsgooson, gesen hedii ch bie biendee setgel gargaj chaddag tiim l heweeree nzud baij uldsen n yuutai aztai ve. Bie bieniihee uzel bodol tolovshij amidraliig harah untsug tolovshod hurtel noloolson gj bddg. Urgelj uhaan nemj heregtei ued mine tusalj demjij chddg yag l hzech bgaagui ah shig mine eswel ternees ch iluu. Hooson ugeer magtan bulj, hii hoorgoj, eswel nulimsiig mine haraad nyaluurch, eruul sogtuun alind ch harah hartsaa oorchilj uzeegui bid 2 iin nohorlol ndd hamgiin unen sanagddag. Minii amidrald bur tom yariwal bidnii amidrald dahij ymarch oorchlolt garsan nmg iim hun bolhod noloolj chdsan nziga martahgui, yag l heweeree baih bolno. Dursah dursamj duuren nohorlol uldeesend chine bayrladag shu. Odoo minii meddeg zaluu anh taniltsaj bsan ew hawgui horon ugtei mortloo saihan setgeltei hogjiltei huutei haritsuulahaargui iluu uhaalag, mundag, niitech edr bolsniig harhad bi setgel hangaluun baidag. Emegtei eregtei humuus naiz nohod baij chaddag gdgiig tsaashid ch chi bidnii nohorloloos harah boltugai. Udahgui bayartai uulzya naiz mine. Eswel hezeech bgaagui ah mine.

Wednesday, July 31, 2013

Үхлээ гээд яах билээ, үлдлээ гээд яах билээ.

Амьдрал үргэлжид нэгэн хэвийн байдаггүй нь нэгэн хэвийн үзэгдэл юм шиг. Аль ч цагт зөвхөн өөрийгөө л гээхгүй байж чадвал аз жаргалтай биш гэж үү? Хэний ч өмнө өөрийнхөөрөө.

Өөрийнхөөрөө гэдэг чинь юусан билээ, өөрийгөө би хэнтэй жиших билээ.

Тэнгэртэй би жишэж зүрхэлбэл, удалгүй асгарах гэж бүй борооны үүл байхсан. Солонготой би өөрийгөө зүйрлэх аваас гэрлээр нэвт хатгуулсан дусал байхсан.

Тайвшрал гэж юусан билээ.

Tамхины утаатай уруулыг хэлэх үү? Эсвэл татаад хаягдсан иш нь өөрөө юу? Эрчлэн татах нумыг хэлэх уу, хүнгэнэтэл нисэх сумыг нь хэлэх үү? Тархины түр үхэл юм болов уу?

Бодол санаа, сэтгэл зүрх, бие цогцос ямагт 3 тийшээ тэмүүлэх нь ямар учиртайсан билээ

Миний уйтгар гуниг, ганцаардал минь орчлон дээр хэнээс, юунаас ч илүү ханьтай мэт санагдах зарим мөчүүд...

Инээхийн төдийд хувьсах олон зүйлс дундаас, миний л гэсэн ганцхан зүйл гуниг л юм шиг санагдах юм. Ямарч биш царай минь миний царай мэт. Ямар ч биш хүмүүс л миний нөхөд мэт. Найрсаг боловч найзууд биш, хайртай боловч хайрлахгүй хүмүүс. Мэдэх боловч мэдрэгдэхгүй мэдрэмжүүдээс хамгийн дотно нь л гуниг минь... Инээд хэдий тааламжтай ч гуниг шиг түшигтэй биш юм. Хэзээд үнэнч энэ мэдрэмж л миний дотоод сэтгэлийн үнэн юм шиг. Ганцаардаж байхдаа л би өөрөөрөө байх шиг. Энэ үед л алдагдсан бүх сэтгэл минь сэргэж байх шиг. Санаа алдаад барамгүй олон дурсамжинд гуниг бид 2 л дотно юм шиг.

Thursday, June 27, 2013

Хаа хүрэхээ мэдэхгүй бол хаа ч хүрдэггүй

Ууланд авирах их хэцүү, огцом өгсүүр бол бүр их төвөгтэй. Зам удаан хорогдож, хөл хөдлөхөө болино. Ухраагаараа, хажуугаараа, мөлхөөгөөрөө элдэв төрлөөр л мацахгүй бол нэг жигд гархад их төвөгтэй санагддаг. Тэгээд болоогүй замдаа хэд хэд амарна, эргэж хараад хэр зэрэг хол явснаа харна. Санаа алдана, хөлсөө арчина, амисгаагаа дарна. Авирна, хүрэх газраа хүрсэн бол хийх зорьсноо гүйцээгээд кайф авчаад бууна.

хичээл зүтгэл, итгэл үнэмшил, үзэл бодол, байр суурь

Өнөөдрийг хүртэл бодсон бодол, хийсэн үйлдэл, хичээсэн зүтгэл, хамгаалсан байр суурь маань өнөөдөр надад байгаа юуг өгсөн бэ? ингэж бодох үе гардаг уу? Жишээлбэл, өдөржин шөнөжин ажиллаж цуглуулсан мөнгөөрөө чи юу авах вэ гэдэг шиг? Эсвэл төмс, мах, гурилаар ямар хоол хийх вэ гэдэг шиг. Юу хийх, юунд хүрэхээ мэдэхгүй л бол хийж буй бүхэн утгагүй санагдаад л ирнэ. Өдөрт хэд хэдэн удаа тийм зүйл тохиолддог. Байс хийгээд л, "би яах гэж байлаа?" гэх үе байдаг. Тиймээс юунд хүрэх гээд, юу хийгээд байгаа вэ гэдгээ л тухай бүрт нь бодож байвал ямарч байсан зорисондоо хүрнэ. Эсвэл амьдрал илүү утга учиртай болно гэж бодож сууна.

Saturday, March 23, 2013

Хайраас сурахуй,

Хоёр хүн хамт байхын үндэс юу вэ? Хайр. Хэрвээ хайр мөн гэж үзвэл аливаа асуудалдаа хайрыг урьтал болгох хэрэгтэй. Хайранд уучлал, хүндлэл, харилцан буулт, харилцан татах хүч, харилцан ойлголцол гэх мэт олон зүйл л багтах байх. Хэрвээ хайртай залуу чинь гомдоовол хайртай учираас уучлах хэрэгтэй, хэрвээ хайртай хүнээ гомдоовол хайртай учираас буулт хийх хэрэгтэй, хэрвээ хайртай хүнтэйгээ маргавал хайртай гэдгээ санах хэрэгтэй....

Хэзээд өөрийнхөөрөө шийдэх вэ?

Хэн хэнийгээ маш сайн мэддэг болж ямар нөхцөлд ямар хариу үйлдэл хийх вэ гэдгийг нь мэддэг болсон цагтаа л өөрийнхөөрөө бай... Энэ учир дутагдалтай ч гэсэн энэнээс өөр арга байхгүй шүүдээ.

Хүмүүс бие биенийгээ ойлгоогүйгээс болоод л маргалддаг, маргалдаад эхэлсэн л бол нэг мөсөн сайн ярилцдаг байх хэрэгтэй. За би ингэж, чи ингэж, энэ нь зөв байж гэх мэтчилэн. Алдаан дээрээсээ суралцнаа гэсэн үг.

Бас зарим зангаа засах хэрэгтэй. Хааяа нэг үл ойлголцол үүсгэдэг зан байдал, ааш араншингаа бодож үзээд яах талаар бодох хэрэгтэй. Үүний тулд хүнийг өөрчлөхөөсөө илүү өөрийгөө өөрчлөх гээд үз. Яагаад өөрийгөө өөрчлөнө гэж? Хэрвээ чи түүнд хайртай бол энэ асуултын хариу юм. Тэгэхдээ хүн хэлэхээс нааш гэдэг үг байдаг учираас, мөн эрчүүд ихэвчлэн анзааргагүй, мэдрэмжгүй (хөлдүү) байдаг учраас өөрийх нь төлөө юу хийж байгаа вэ гэдгээ ямагт ухамсаргүй болон ухамсарт нь ойлгуулах хэрэгтэй болно.

Хайр бол тохиролцоо юм. Хариу нэхээгүй хайр гэдэг ойлголт зарим талаараа учир дутагдалтай. Хүн юуны тулд бусдыг хайрладаг гэж? Бусдаар хайрлуулахын тулд биш гэж үү? Тиймээс хайр ярих бол хайрлах гэдгээс илүүтэйгээр хайрлалцах гэдгийг бодох хэрэгтэй. Энэ нь өөрийнхөө хайртай хүнийг битгий гомдоо, өөрийг чинь хайрласан хүнийг битгий гомдоо гэсэн үг юм. Энэ бол зөвхөн хосуудын дунд л яригдаж байгаа үед утга төгөлдөр болох ойлголт юм л даа.

Хүн хүний хайрлах нь өөр байдаг. Тиймээс бие биенийхээ хайрлах арга хэлбэрийг нь ойлгож хүндэтгэхийг хичээ. Хайрлаж буй хэлбэр, муудалцаж буй шалтгаан, бухимдаж буй асуудал гээд аливаа зүйлд шалтгаан үр дагаварын зарчмаар хандах хэрэгтэй. Хосуудын дунд үүсдэг маргаануудаас дурьдaхад ихэвчлэн өссөн орчны ялгаа, ахуйн зөрчил, тогтсон хандлага, ертөнцийг үзэх үзлийн зөрчилдөөнөөс болдог. Хүн болж төлөвшсөн, насанд хүрсэн хүмүүсийн ихэнхихэд нь өөрийн гэсэн үзэл бодол, тогтсон хандлага ертөнцийг үзэх үзэл буюу гадаад ертөнцийг харах загвар бий болсон байдаг. Бас бие организмийн хувьд ч мөн адил өөрийн гэсэн таатай болон таагүй нөхцлийг хүлээж авах онцлогтой болсон байдаг. Энэ бүх зүйл зөрчилдөх үе тохиолддог. Тэр үед нь хэн хэн нь өөрсдийн онцлогийг хэлж ойлгуулах эрхтэй бөгөөд харин хэн ухаантай нь үүнтэй зохицох болдог. Албадаж, хүчлэх, өөрийгөө зовоох шаардлага гарч байвал энэ тухай ярилцах хэрэгтэй.

Асуудалд хандах хандлага. Энэ бол бас нэг чухал хүчин зүйл. Зарим хүмүүсийн хувьд энгийн асуудал маш хүчтэй эерэг сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг үүсгэдэг, энэ тохиолдолд зөрчилдөж байвал үл ойлголцол үүсч байвал тухайн тохиолдлийг аль болох сайн санаж бие биенийгээ тийм нөхцөл байдалд оруулахгүй байхыг хичээж байх нь зөв болдог (хэрэв сөрөг сэтгэлийн хөдөлгөөн үүсгэдэг нөхцөлд, хүчин зүйл нь ялихгүй байгаа тохиолдолд шүүдээ).

Энэ бүх зүйл төгс төгөлдөр сургааль номлон биш учираас дагаж мөрдөх албагүйч харилцаагаа хэвээр авч үлдэж хамтдаа аз жаргалтай байхыг хүсдэг хосуудад хэрэг болох зөвлөгөө гэж бодож бичиж үзлээ.