Sunday, January 24, 2010

~


Би өнгөрсөнтэйгөө салах ёс хийж чаддаггүй хүмүүсийн нэг бололтой гээл эхлэнгүүт "намайг залуу байхад цаг сайхан байлаа"гээл яридаг эмээ нар санаанд чинь орж ирж байгаа байх. Гэхдээ би ирээдүй, одоогоо өнгөрсөнөөр дүүргэж байна. Замын голоор ухраагаараа алхах мэт. Хэзээ нэгэн цагт надтай тохиолдож байсан өнгөрсөн зүйлсийг би бодсоор л, ярисаар л. Дүгнэлтэд хүрэхэд хэтэрхий туйлширсан болох байх, гэсэн хэдий ч энэ дурсамжууд миний бүх л амьдрал мэт. Би ухарах биш, бүр огт хөдөлөхгүй ч биш зүгээр л нуруугаа харуулаад ирээдүйлүү алхаж байна. Харин өнгөрсөн бүхнээсээ нүүр буруулж чадахгүй...