Saturday, May 30, 2009

Бодол...

......... бодож үзлээ бичмээргүй санагдлаа.....

Sunday, May 24, 2009

битий мөрөөд

Би мөрөөдөх дуртай... Ямар ч үед дандаа бүх юм сайхан болно... сайхан болно гээл тэр хол байгаа гэрлийг хараал баярлаал явдаг байсан. Тэгэхдээ тэнд үнэндээ гэрэл байснуу??? энэ зүгээр л мөрөөдөл байсан... хонгилийн үзүүрт гэрэл байхгүй... Тийм юм байдаггүй... Юу ч өөр болохгүй... битий догдол битий хүлээ... Чи хэр их догдолж хэр их хүлээж найдна тэр чинээгээрээ чанга газар унана... Тиймээс битий баяс... Зүгээр л урдаа байгаа бартаагаа яаж давхаа бод... Ид шид гэж байхгүй... мөрөөдөх хэрэггүй... Чадал чинь хүрүүл өөрөө тэрийгээ босго... Гэрэл гарга... Гаргахгүймаа гэхэд битий харанхуйл.. Бас харанхуй нөхдүүдээс хол бай...
Хуурамч харанхуй нөхдүүд чиний унах газарт том том чулуу болон хэвтэнэ. Чамд чулуугүй газар унах нь таалагдах болно. Тиймээс эргээд хар... Хажууд чинь хэн байна???
Чи дэмий зүйлд сэтгэл гаргах хэрэггүй... Тэгээд дараа нь урмын үг сонсох гэж бодох ч хэрэггүй... Чи юу хүссийн?? Хэрвээ чи үнэхээр л сэтгэлээсээ хандсын бол тэгвэл юунд гомдсын??? Сэтгэлээсээ хандаж байгаа бол хариу хүсээд байх нь юу л бол... Бодоод үз... бараг бодоогүй чинь дээр... Амьдралд аз гэж зүйл азтай нэгэн л ирдэг... Азтай хүн гэж ирсэн азын ашиглаж чаддаг хүн...
Зүгээр л хий ... Дор дороо худлаа битийй сенсацилаад бай...

Tuesday, May 19, 2009

Санаачлага


Санаачлагаараа яагаад хийж болдоггүй байна аа...
Гэрт ч, сургууль дээр ч бусад газарч... Бүх л хүмүүс өөрсдөө түрүүлээд хийчих биш, заавал яах гэж хэлүүлж чичлүүлж, нэг нэгэндээ гай ялангуяа өөртөө ингэж гай болдог байна аа... Жижгээс авхуулаад том хүртлээ... Зайлшгүй юман дээр хүртэл хойш сууж байх юм. Хүнээс юм авна, зааааааавал нэхүүлж байж өгсөн авсан гай болж байж өгнө. Тээл идэж уухдаа хүртэл... Уфффф
Ийм л байж болмооргүйн байна харлаа үзлээ... за яахав ганц уучилж болох издээ. Уул нь ёстой бол ёстой шдээ...
Миний анзаарсан хамгийн санаачлагатай хүмүүс бол таксины жолооч нар. Үнэхээр санаачлагатай. Зам гарах гэнгүүт урд ирээд зосчино ЯВХУУ?? гээл... Замын хажууд явж байнгуут сигналдана " -Явхуу, хөөе?"
Хүмүүсийн гараа өргөх ажиллагааг хөнгөвчилж, өргүүлэхгүйгээр санаачлага гаргаад өөрсдөө ирээл зогсчдог.
Таксиний жолооч нараас суралцах юм их байна шүү хүмүсэээ... Санаачлага самбаатай бай
Бусдад битий гай бол :)

Thursday, May 14, 2009

hopes and dreams...


08.Á÷¹â (Music Box Ver) - ¥ë¥ë¥Æ¥£¥¢
Энэ ая надад аймар их баяр баясгалан авчирч байсан юм. Би үүнийг чамд хэрэгтэй үед нь сонсуулах гэж хүлээж байсан. Сэтгэл чинь онгойгоод тайвшрих хэрэгтэй тэр үед нь сонсуулнаа гээд...