Sunday, October 2, 2011

сэтгэлээр уналт...


Чимээгүй хүлээ...
Юуг?? Яах гэж?? Юунд найдаж??
Хүлээхгүй байж чадахгүй ч гэсэн яагаад надад жоохон итгэл төрүүлж болохгүй байгаа юм бол? Хүнийг эцэс төгсгөлгүй хүлээлтэнд шаналуулж яах гэсэн юм бол? Цав цагаан хов хоосон орон зайд хичнээн хол алхахаа мэдэхгүй яваад л байх хэрэг үү? Эсвэл би тэнэг болхоороо урдаа байгаа зүйлийг олж харахгүй байна уу... Би түүнд ямар байгаагаа хэлдэг, би чамд дуртай гэх мэтээр... тэр надад хэлдэггүй. Би асуухгүй байяаа хүсвэл хэлээрэй гэхээр -"харин л дээ"

Энэ олон нууцлаг зүйлүүдээс би нэг өдөр залхвал яана аа? Би залуу байна гэдэг үгийг дахин дахин өөртөө хэлж суумааргүй л байна шүү. Сэтгэлээр унаж гутарсан үедээ би дандаа тэгэж хэлдэг. Би залуу байна, надад дахиад өчнөөн сайхан зүйлс тохиолдоно гэж. Гэхдээ би одоо энэ бүхэн бүтэлгүйгээр дуусахад тийм ч сайхан өөдрөг үзэлтэйгээ үлдэнэ гэдэгт итгэхгүй байна. Яагаад гэвэл би дахиад л хов хоосон зүйлд итгэж, өөрөөсөө илүү тэр хүнд итгэж байгаа үчраас.

... Гүэээ зүгээр л хүлэээ...
Би одоо энэ үгийг өөрөө өөртөө хэлж байна, яагаад гэхээр тэрэнгүй байна гэж өөрийгөө төсөөллөө... таалагдахгүй байна... Ядаж энгээд байж байвал дээр юм байна... энгээд л байж байяа... миний төсөөлөлд тэр дандаа энд байх болно, дэлгэцний цаана.
Бид 2 өнөөдөр яриаагаа тун таагүй дуусгасан учираас би ийм гунигтай байнаа... Тэр ер нь бол их хэрцгий хүн. Харин би их нялцгай хүн. Түүний олон үйлдэл намайг ихэд шаналуулж байсан, харин тэр алинд нь ч ач холбогдол өгч байгаагүй байх. Би түүнийг аливаа зүйлд уучлалт гуйж байхыг нь сонсоогүй. Би бол зөндөө. Тийм болхоороо л зохицодог байх. Хөндий хүн юмаа...
Би түүнийг надтай холбоотой ямар нэг зүйлд битгий шаналаасай гэж хүсдэг, түүнийг ч гэсэн миний хувьд шаналал биш байгаасай гэж хүсдэг. Яагад гэхээр өдөр тутмын амьдрал тэртээ тэргүй байнга нартай сайхан байдаггүйг би мэднэ. Тэрний хувьд ч миний хувьд ч тэр, тус тусдаа бүрхэг өдрүүд, асуудлууд зөндөө байдаг. Тэр болгонтойгоо бие биенийгээ хольж хутгахыг хүсэхгүй байна. Keep me happy...Because i'm trying to keep you happy...

Тэр дандаа маргааш гэж өдөр байна гэж хэлдэг, гэхдээ маргааш болгон би чамд байна гэсэн үг биш шүүдээ.

Эсвэл ийм болхоороо л энэ хүн надад таалагдаад байдаг юм болвуу, би шаналах дуртай хүн юм болвуу... Шаналмааргүй байна, зүгээр л инээмээр байна. Маргааш гэж өдөр надад байна, маргааш надтай юу ч тохиолдож болно. Маргааш харин би чамтай тохиолдохгүй :( муухай маргааш...
Хааяа бид 2 ойлголцож чадахгүй байх шиг санагддаг, хэлний асуудлаас болоод. Хэл сэтгэхүи хоёр салшгүй холбоотой. Би монголоор ярицаг харин тэр өөр хэлээр ярьдаг. Тэгэхдээ би илүү өрнө, тэр илүү дорно. Миний хэлж буй зүйл, далд байх тусмаа тэр ойлгохгүй, хэт ил байх тусмаа мөн адил... Яаж бүхнийг ойлгомжтой асуудалгүй байлгах вэ гэж бодож байна... бодож байна...

2 comments:

Anonymous said...

Huniig huleene tevchine gej hetsuu. Chamaig tegj ih shanalgaj baigaa yumiig chi yaaj hairlaj chadaj bainaa. Hetsuu baival bitgii tevch bitgii hulee, chi zaluu baina sh dee. Margaash chamd zondoo ih goyo yum taaraldah bolno. Ter yaagad chamd setgelee heldeggui yum bol? setgelgui bolood helehgui baina uu? esvel helj bolohgui yum baina uu? Er hun gdg chine helsendee hurch Zorisondoo hurdeg baih heregtei! Ter chine chadah bolov uu? ehleed mgl helee sain surah heregtei yum shig baina kkkk....

Orangi said...

Хайрлах, дурлах, дуртай байх... Тэр чин тэр чигээрээ хүн өөрөө өөрийгөө л зовоож буй оролдлогууд... Тэр тусмаа л сайхан байдаг байх. Хосууд сайхан байсан тухайгаа хэн нэгэн найздаа ярьдаггүй, тэгсэн хэрнээ муудалцангуутаа хамгийн түрүүнд дуудаад ярьж өгдөг. Тийм болхоор найз нар нь найз залуучууд нөхрүүдэд нь тийм дуртай байдаггүй. Иймээрхүү жишээтэй л адилхан болчихжээ :D би түүнд дуртай байдаг олон шалтгаан байдаг. Хүлээдэг, дэмий олон зүйлд шаналан байж хүлээдэг зөндөө шалтгаан байдынмаа. Тэр надад сэтгэлээ яагаад хэлдэггүйг мэдэхгүйээ. Амархан амнаас нь унах зүйл биш гэж боддог гэж хэлж байсан юм. Хүний яг үнэндээ ю боддогийг хэлхэд хэцүү. Гэхдээ түүнийг надаас нуух юмтай гэж бодохгүй байнаа. Яагаад гэхээр хэтэрхий шулуухан хүн. Би энд ийм мэдрэмжүүдээ бичдэг нь дараа нь уншихад олон зүйл ил тод болдог учираас бичдэгийн :)