Tuesday, September 7, 2010


...Yum buhen nadaas eheldeg gej boddog bailaa. Getel bi uuruu ch uuruusuu ehleegui uchir humuusees olon zuil eheldeg boloh ni...
Namaig olj harsan huniig bi olj hardag bolhiig, bi heregtei hundee heregtei bolhoo, bas hundlel gedeg nadad medregdsen tsagt hen negniig herhen hundelhiig bi meddeg gehchilen... Bi medeelliig huleen awagch ni baij baij l medeelliig damjuulagch boldog tuhai...
Namaig harhad bi chamaig harj baih bolno...

Өөрийн үнэлгээний тухай... намайг юу хурцалдаг вэ?


Миний амьдрал маш энгийн, би өөрөө өөрийгөө сонгож биш намайг сонгож төрүүлсэн. Энийг өөрөөр миний сонголтоор биш бусдын сонголтоор би төрсөн гэж ч хэлж болох юм. Миний хэрхэн амьдрах надаас шалтгаалах ёстой гэх боловч би бий болхоосоо эхлэн бусдын сонголтоор л бий болсон хэрэг. Энэ хамаарал миний амьдралын дүрэм юм. Энэхүү хамаарлаас би бий болж л дээ. Надаас биш бусдаас бий болсон би. За за хэд ч давтчихав.
Ямартаа ч надад ингэж санагддаг юм.
Миний өөрийн үнэлэмжийн асуудал... Тэр их доогуур. Яагаад би өөрийгөө үнэлэхгүй байгаа гэхээр тэдний сонголтоос болсон мэт санагдах болсон. Би энэ тухай бодох биш ажигладаг юм. Бас өөрийгөө хянах биш зүгээр ажигладаг. Би хэрхэн баярладагаа болон гунигладагаа... Миний хувьд аливаа зүйлс ямагт үнэ цэнэтэй байх ёстой. Тэрийг л анзаарч, ойлгож байвал би баяртай байдаг. Өөрөөр хэлбэл тэдний үнэлгээгээр би тэжээгддэг болох нь. Яагаад ажиглав гэж хэлж байна гэхээр хэдий би өөрийн ухамсартай боловч надад бас өөрийн ухамсаргүй байдаг. Би өөртөө "тийм" гэж хэлж байхад цаана хэн нэгэн "үгүй шүүдээ" гэсээр хоцордог...

хэзээ нэгэн өдөр үргэлжлэнэ. Толгойд чихэлдэх олон бодлоос түүний дуу хоолой замхрав...