Өнөөдөр хүлээж хүлээж муу мэдээ сонслоо... Муу мэдээ надад өдрийн төгсгөлд маш хүчтэй нөлөөлөв. Би ажлаасаа гараад алхаж байхдаа гэнэт маш их уурлав. Жирийн үед тоохгүй байж чадах байсан бүх л юманд уур хүрэв. Хажууд хэтэрхий ойрхон бараг надтай наалдаад шахуу яваад байсан танихгүй хүнийг загнав. Залгаад утасаа авахгүй байсан эгчдээ бухимдлаа илэрхийлэв. Яг үнэндээ бол эгчээсээ очиж юм авах гээд явж байх замд л хамаг уур хүрчихсэн юм. Утасаа авахгүй, холбоо бариж чадахгүй... Уул нь надад маш хэрэгтэй зүйлийг авах гэж байсан боловч бухимдсанаасаа болоод авахгүй байхаар шийдэв. Уулзахгүй гэж хэлээд гэртээ харив.
Гэртээ орж ирээд хамгийн түрүүнд хувцасаа тайлаад компьютераа асаав. Асаагаад л мессенжерээ асаагаад "би ууртай байна!" гэж бичлээ. Энэ үгийг заавал хэн нэгэнд хэлэх хэрэгтэй байсан юм байлгүй. Гэтэл баахан хүмүүс яагаад? Яагаад?? Яасан ?? гээд л ороод ирсэн би бүгдээрэнлүү нь "Яаааадын!!!" гэж хашгирмаар байсан хэдий ч аль болох тайвнаар өөр сэдвээр ярилцлаа. ФУуууууууууууу О.О уртаар санаа алдав.
Тэгэж арай дээр болсоныхоо дараагаад гэрээ цэвэрлээд, хувцаснуудаа угааж нилээн сатаарлаа. Гэр орон нь цэвэрхэн байхад эмэгтэй хүн дандаа л тайван байдаг.
Би бухимдаж байгаадаа давхар бухимдаж байв, яагаад гэхээр миний сэтгэл санааны байдалд гадны хүчин зүйл 90 шахуу хувь нөлөөлөөд байна уу?? яадаг ч байсан маш хүчтэй нөлөөлж байна. Эсвэл зөвхөн тэр л надад тэгэж их нөлөөлдөг юм болвуу?
Намайг юу баяртай болгож байна? Аливаа зүйлсийг сайн сайхнаар, эерэгээр харахад тэр л нөлөөлдөг. Гэтэл одоо бухимдахад хүртэл нөлөөлж байх чинь?
Гэсэн хирнээ би түүнд огт уурлахгүй байх юм... Тэрэнд болон надад хийж чадах зүйл байхгүй байгаа болхоор л... ийм байх ёстой болсон болхоор хэнд ч биш дотроо бухимдаад байгаа байх. Ялангуяа надад хийж чадах зүйл огт алга... Эсвэл бүх зүйл надаас шалтгаална....
Яадаг ч байсан хэн нэгний хувьд сайн хүн, болж миний хувьд эсрэг дүр болоод төгсдөг үлгэр л битий болоосой!
No comments:
Post a Comment