Monday, April 2, 2012

Сэтгэлийн гүн дэх хашааны хар банхар.

Орчин үед хашааны хар банхарын ч хэрэг байхгүй болсон байх, гар хүрвүү гүй айхтар дуут дохио өгдөг дохиолол өөрийн хамгаалахыг хүссэн эд зүйлсдээ суурьлуулчихдаг болсон. Эд зүйлс ч гэждээ эзэмшил гэх юмуу? Тэгэхдээ хашааны хар банхарын хувь амьд организм болхоороо жирийн нэг дуут дохиоллоос илүү давуу талтай. Тэр тааралдсан болгонлуугаа хашгирах биш өөрийн үүрэг даалгаврын дагуу л эзэмшлийг хамгаална.

Өөрийн нийтлэг гаргадаг ааш араншиндаа дүгнэлт хийж үзлээ... Нэг харахад их найрсаг, зочломтгой харьцхад амархан хүн юм шиг боловчиг нөгөө талаар бахир, яривагтай, хөндий хүйтэн, ааш муутай, ярвагар, хажиг хүн юм. Энд нөгөө миний байнга ярьдаг 50:50 огт хамаагүй, ин ян эдр биш. Найрсаг сайхан зан нь тодорхой хязгаараас хэтэрхээрээ хахир муухай ааш болоод хувирчих юм. Нөгөө математикийн за математик эдр нь ч юу юм уулын нэг талаар өгсөөд оройгоос нь нөгөө талруу уруудаж байгаа мэт. Ганцаардсан, ганц хүн ийм зантай байдаг юм болов уу? Эсвэл уйдамхай хүний шинж үү бүү мэд. Өөрт таалагдсан, санаанд нийцсэн ямар нэгэн хүнтэй дотно сайхан нөхөрлөх, харилцаа тогтоохдоо төвөггүй асуудалгүй байдаг мөртлөө тухайн хүнтэй улам дотно улам зузаан болох тусмаа өөрийн орон зайд нэвтрүүлмээргүй санагдах, сэтгэлийн гүн дэх би гээ харамлаад ирэх шиг. Ямар нэг юм нуумаар санагдах шиг. Яваад өгөөчээ гээд хэлчихмээр ч юм шиг. Энэ мэт тохиолдлууд ихэнхдээ гардаг. Эсвэл тэр хүмүүсийн буруу юу, эсвэл миний буруу юу... Яалтачгүй бүх юм миний гарт гэж боддог миний төв үзлээр бол миний л буруулдаа... Балансийг харгалаж чадаагүйгээс болдог байх. Гэхдээ л жам ёсны үзэгдлээр яалтачгүй тэгэж хаа хамаагүй хил хязгааргүй дотно сайхан харилцаанд ордог хэдий гэлээ ч тухайн хүн миний бүх зүйлийг мэддэг мэт аашлах, миний өмнөөс ярих гэх, миний миний миний гэсэн хэт хувийн шинжтэй орон зайд халдаад ирэхээр яалтачгүй хар нохойгоороо хазаад эхэлхийн. Энгээд хараад байхад өдөржин шөнөжин залгаад уулзъя учиря, эсвэл чалчий чатлья гээд байдаг нөхдүүд одоо өч төчнөөн хоногоор намайг амьд мэнд эсэхийг ч сураглахгүй дув дуугай алга болчих юм. Тэгэхдээ хэсэг зуур ийм байх нь амар ч юм шиг. Надад ашгүй өөрийн гэсэн зай олдлоо гэж баярлах үе гарч ирээд хэсэг байж байснаа муу сайн юмнууд энгээл хэрэггүй гэж үзхээрээ алга болчихдог юм шд. Эсвэл дандаа сайхан ааштай байдаг хүнээ олчоосой жоохон аашлангуут л сүүлээ хавчаад алга болж байгааг нь гэх зэргээр эгдүүцэн гомдож эхэлнэ. Тэгээд тэр нь надад надаас өөр хэнч байхгүй гэсэн бодлыг маань бүр их өөхшүүлээд ирнэ. Гүээ яахав амархан лдаа тэгээл инээгээл 1 мятр зай бариаал байгаад байх... гэсэн хэдий ч тухайн үеийн хүсэл, байдал яалтачгүй давуу байдаг хойно. Тэгээд бодол явсаар байгаад Би ( ид )яг юуг хүсээд байна вэ? Юунаас болоод ийм хар нохой сэтгэлийн гүнд суучихав, яагаад хүнийг өөртөө дасгаж дурлуулчихаад эцэст нь хөөж туух мэт ааш араншин гаргаад байдаг юм бол, гол санаа нь хөөж туухдаа биш гэдгийг мэдэж байгаа хэдий ч тийм ааш араншинг яагаад гаргадаг юм бол гэдгийг тайлах хүсэл улам их болно. Яг яагаад? Манай ээж яг ийм зантай, гэрт нь хэн нэгэн хүн ирнэ, мэдээж зочломтгой угтаад дараа нь хөөж гаргана... Зарим хүн тэгээл гайхаж гайхаж дараа нь эргээл ирдэг, дахиад хөөгдөөл гардаг. Ээжийн тал дээр би бол яг л 50:50. Үзэн яддагийнхаа хирээр хайртай, эсвэл хайртайгийнхаа хирээр үзэн яддаг. Тэгээд хамгийн анх сэтгэл судлалын оюутан болчоод тулгарч байсан том эмзэглэл " freud- ийн онолоор тухайн хүн ямар нэг зүйлийг хэдий чинээ үзэн ядна төдий чинээ тийм болдог" гэсэн санаа бүхий контекст дээр ирдэг. Хүн ахуй амьдралд нь тохиолдож буй жигшмээр үзэгдлүүдийг дараа өөрт нь тийм нөхцөл байдал тулгадах үед түүнээс өөр гарц байдаггүй юм байна хэмээн ойлгодог болдог гэх ч юмуу... Өдий хүртэл зөвхөн би яг ээж шигээ хүн болж түүний явсан замналаар явах уу? гэсэн асуултад хариулт авч чадаагүй байгаа шаналалруу эргэж очно. Би яг ийм хүн болохуу? Хайрлахад хэцүү, үзэн ядахад бүр хэцүү, тоохгүй байхад хэцүү, ер нь харьцахад хэцүү амьдарч чададгүй хүн болох уу?
Энэ батлагдаагүй жишээнээс болж би бодсон үйлдлийнхээ эсрэгээр нь хариулах жишээтэй. Бас нөгөө хэн нэгэн миний амьдралийг аль хэдийнээ зохиочихсон, өөр бусад хүнд түүх ярьж өгч буй мэтээр төсөөлдөг төсөөлөл бодогдоно... Хүнд хувь тавилан гэж байдаг уу? Би ийм ээжийн хүүхэд болж төрөх нь миний сонголт байгаагүй, цаанаасаа л заяагдсан асуудал. Тэгээд дээрээс нь түүрүүгийн ярьсан түүний асуудлыг шийдвэрлэж асуудалд хандаж байгаа байдал нь надад импринтлэгдэх нь бас л тодорхой асуудал... Тэгээд миний шийдэж болох зүйл гэж ер нь байна уу? Энгээд нэгэнт импринтлэгдсэн загварын дагуу л өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа өрнөнө... Пянз, сиди, кассет гээд бүгдэнд нь л тоглох тодорхой шугам байдаг. Тэр шугамын дагуу л зохистой аялгуу сонсогдоно. Тухайн замаас хайзайж үсрэн өөр мөрт шилжихэд хэзээ ч сонсууштай аялгуу гарахгүй. Тэгхээр тэр хүн хувь тавилангийнхаа эзэн гэсэн сонин үгийг бас хэн хэлчихвээ?
Тэр зүгээр л хий үзэгдэл харсан байж таарна...
Миний харьцуулдаг жишээнүүд авцалдаагүй байж болхол юм, тус тусад нь тайлбарлах гэхээр өнөөх илэрхийлэх гэж буй санаанаасаа холдоод жинхэн үсэрсэн пянз мэт болоод явчихаж магадгүй.... / энэ хэсэг ч гэсэн хэсэг үсрэлт болчихлоо/

Тэгэхээр хүн ямарваа нэгэн асуулттай байнга тулгардаг, тухайн асуултыг аль болох сэтгэлээ хуурч тайвшруулж болох хариултаар л дарсан болоод өнгөрдөг байх. Үнэн хариулт гэж байдаг юм уу? Чамайг хэн гэдэг вэ? - Амарлин... гэтэл би бас яг Амарлин мөн ч юмуу...? Олон бүх төрлийн ургамал / энэ бол ерөнхий нэр тийм биз?/ дотроо өөр өөрийн гэсэн нэртэй / мод бут, мод бут нь хүртэл дотроо өөр өөр/. Тэгэхээр намайг яг хэн гэх вэ? Амарлинг яаж тодорхойлох вэ? Зүгээл нэр өгсөн болоол орхих хэрэгтэй болдог учраас л нэр өгдөг байх....

Ойрд энэ блог дээрээ ямарч юм бичихгүй байхаар эсвэл шинээр өөр блог нээж шинээр өөр зүйлсийн тухай бичиж байхаар бодож төлөвлөж байсан юмсан. Эргээд л бичээд эхэллээ, энэ нь нөгөө төлөвлөгөөт амьдралын маань замнал юм болвуу эсвэл үсэргээн болоод өнгөрчихвүү...

... бодол үргэлжлэнэ буюу to be continued. /угасаа бодол хэзээд үл тасрах ойлголт шүүдээ тэнэг минь/