Thursday, October 13, 2011

Муу мэдээ, Би, Бас миний блог...

Муу мэдээнүүд үргэлжилсээр, би байсаар, бас бичсээр...
Дахиаааад л.... Дахиааад л!! Хэлсээр байтал дахиад л ийм зүйл болчихлооо... Залуу нас хэзээ дуусах юм бэ? Залуу нас!!! I damn you!!!
Би тайван санаа амар, хэн нэгэнтэй хамт сэтгэл хангалуун баймаар байна...
Тэр надад үнэнээ хэлсээн, би гол нь маш сайн мэдэж байсан... Гэхдээ би бодхыг хүсээгүй. Би хэлсэн би мэдэрхийг л хүссэн. Яагаад гэвэл би залуу хүн учраас...

Залуу хүн учраас өөрийн биеэр, зүрх сэтгэлээрээ дахин дахин мэдэрч байж л ойлгох ёстой байдаг юм болхоороо тэрийгээ л хийлээ. Хүмүүс хэлхэд нь тоогоогүй. Өөрөө мэдэж байсан ч өөрийгөө тоогоогүй. Гэтэл дахиад л ...

Би залуу байсаар байгаа цагт би зовсоор л байх болно... Хамгийн аймар нь эргээд хархад энэ бүхэн жаргал шиг санагддаг гэж байгаа... Хүн зовсоор байгаад мангас болж хувирдаг хэрэг үү? Энэ бүхэн сайхан жаргалтай, дурсамжтай санагддаг болно гэхээр хүн энэнээс аймар болно гэсэн үгүү?? Би хэн болж хувирах бол??? Бусдыг гомдоох, бусдад гомдох зүгээр л инээдэм ханиаадам дээрээс нь сайхан дурсамж болж хувирана... Би хурдхан амьдраад залуухан байгаа дээрээ л үхмээр байна...

Яагаад гэхээр хүн болгоны амьдрал адилхан төгсдөг, яагад гэхээр хүн л учраас... Хүн болгон над шиг зүйлсийг туулдаг... Яагаад гэвэл хүн л учраас...
Би бичих бүрдээ ард нь олон цэг тавьдаг. Энэ нь миний сэтгэлийн гүнд байдаг "найдвар"
Тэрийг юугаар ч илэрхийлж болдоггүй боловч бүхэл зүйлд минь илхэн байдаг. Үргэлжилсэн цэгнүүд алга болж ганцхан цэг тавигдахад би залуу байхаа больно. Залуу нас итгэл найдвартай минь хамт алга болно. Харин ганцхан цэг нь тэр над дээр хэзээ ч ирээгүй боловч би тэрнийг хүлээсээр байсан тухай хэлэх болно...

Би чамайг хэзээ ч мартахгүйэээ. Түм буман зовлон, өчнөөн хэсэг хуваасан зүрхээрээ тангаргалъя.
Өмнө хүнд дурлаж байгаагүй мэт дахин дахин дурладаг миний тархи... Дахин зовохгүй гэж бодсоор зовлонгийн хаалгыг балбадаг миний тархи... Би зовохоо болиход би хөгширсөн байна... Юуг ч тоохоо больж амьдрал юу ч биш санагдах үед, тэр надад юу ч бэлдсэн миний нулимс гархаа байж, инээд ч хүрэхээ байж би амьдралыг дэндүү сайн мэддэг болж түүнээс юуг ч хүлээхээ болих үед би хөгширсөн байна... Залуу байхаа больж залуу насыг үгүйлж, залуу байхад сайхан байж дээ гэж би ярихад л би хөгширсөн байна. Цаг хүгацаа үүнд ямарч хамаагүй... Найдвар байхгүй болход л би аль хэдийн хөгширөөд бодол дотроо мянга түм алхаад, аль ч цаг хугацаа орон зайд хамаарагдахгүй би дотроо үхчихсэн байна. Залуухан бие, үрчлээ багатай тархин дотроо би өтлөөд үхчихсэн байна... Залуухан бодол, халуухан сэтгэл минь бодол дотор минь цаашаа хараад алхалж явна. Би бараг л үхчихлээ...

No comments: