Wednesday, October 7, 2009

хичээл хичээл хичээлэээн хий!!!!

3-р курс-д орсон янз янзын хичээлийн дадлага хийгээд л. Эхний удаад ЕБС-ийн 33 дугаар дунд сургууль дээр очсон. Хараад байхад бид анзаардаггүй болхоос жирийн сурагч нарын амьдралд дарамттай, хэцүү асуудлууд их байдаг юм байна лээ. Би ч сурагч байсан мөртлөө бацаануудад ямар асуудал байдын гэж бодоод байдаг байсан. Жишээ нь бага ангид орж судалгаа авлаа. Багш нь бид нартай хамтарч ажиллахад их л дуртай байхын.За тэг тэг судалгаагаа ав ав гээд л. Тэгээд хүүхдүүдээ загнаж байна :
- Хөөөш та нар яах гээд байгаан, алив тэгээдэх ингээдэх хөөөөөөөөөөөш хаааш гээд л чанга чанга орилоод л ( 5-р анги )
Тэгсэн нэг бондгор жаал орж ирж байна, нэг гартаа пирошки баричихсан хөөрхий завсарлагаагаараа л амжуулж яваа юм шиг байгаан.
Багш : өөө муу бүдүүн новш чинь, хоол эргүүлж яваад л ирвүү!!
Ангийхан нь сайхан инээжийнаа. Багш ч инээгээд наашаа харж байна. Бид нар бүр шоконд орчихсон.
Ийм жоохноос нь өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлэх үнэлэмж сул, нэг үгэээр хэлхэд азгүй амьтан болгож хүмүүжүүлж байгаа нь энэ үү??
Багш бүхэн л янз янз л даа. Бага ангийхны анхаарлыг нь татахад үнэхээр хэцүү лдээ. Анхаарал нь хурдан өөр юманд шилжинэ.Тэгээл шуугилдаад багш нь хараагаал загнаад л.
Энэ дадлага ч яахав, дараа нь би 25 дугаар тусгай сургууль дээр очлоо. Сургуулийн орчин нь манай 33 -аас хамаагүй дор. Гэрэл гэгээ муутай, жирийн л нэг модон шалтай. Анги танхим нь бас тийм ч том биш... гэж мэтчилэн.
Хүүхдүүдийнх нь ихэнгийг нь харахад энгийн л, хэн ч элдэв согогтой гэхээргүй. Амьдралийн төвшин доогуур хүүхдүүд.
Анх очоод 9-р ангийн хүүхдүүд байсан. Гэхдээ нас нь өөр өөр.Анх хэзээ нэгдүгээр ангид орсон тэрүүгээрээ л. Тэгээд бас бэрхшээл нь янз янз. Зарим хүүхдүүд нь зохион бичих чадвартай байхад зарим нь авиаг сонсоод бичэх чадваргүй. *на* гээд хэлхэд *ом* гэж сонсоод байх юм. Том ангийхны хувьд сэтгэл хөдлөх зүйл нээх харагдаагүй. Дараа нь тархины саажилттай хүүхдүүд дээр очсон. 1-р ангийн хүүхдүүд. Ихэнх нь айгүй хөөрхөн царайтай. Эгдүүтэй хүүхдүүд, ярьж чадах боловч яриаг нь ойлгоход хэцүү. Учир нь ихэнх нь бүтэн үг хэлэх чадваргүй. Тэгэхдээ тэд оюун ухааны хомсдолтой хүүхдүүдийг бодвол сэтгэхүйн чадвар сайтай. Хөл дээрээ явж чаддаг хүүхэд 2хон. Бусад нь тэргэнцэр дээр суудаг. Дараагийн орсон анги нь 4-р анги оюуны хомсдолтой. Хичээлээ сайн хийдэг идэвхитэй. Ихэнх нь ярина бичинэ. Ойлгоц удаан, тэгээд хурдан мартчихдаг...
Тэгээд дахин дахин нэг л зүйлийг заах хэрэгтэй болдог. Тэгэд оюуны хомсдолтой хүүхдүүдийн ихэнх нь ар гэрийн боломжгүйгээс хоол тэжээлийн дутагдалд ороод хомссдолтой болчихсон байдаг юм шиг байган. Тэдний сургууль нь хэдий муухай ч гэсэн тэдний гэр орноос нь дулаахан, гэрт нь иддэг хоолноос илүү хооллож их л таатай байдаг юм гэсэн. Гэтэл би 33т байхдаа манайх миа гээл голоол байдаг байж билээ. Үнэхээр харьцуулашгүй.
Тэгээд багш нар нь бүгд их сайхан ааштай, хүүхдүүдтэйгээ ч үнэхээр эелдэг харьцдаг. Гэтэл манай багш нар жирийн хүүхдүүдтэй ажиллаж байж л хамаг шүлсээ цацаад орилоод уурлаад бухимдаад. Түүнийхээ бурууг хүүхдүүдлүү л чихдэг.
25ийн багш нар нь тэднийг бусдаас ялгарахгүй, сайхан амьдарч чадна, та нар олон юм хийж чадна гэж итгүүлж, тэднийг урам зоригоор цэнэглэж байдаг. Жирийн сургуулийн багш нар ихэнхдээ л загнаад л тэнэг мангараар нь дуудаж байга л харагддийн. Яахлээрээ ийм байдаг байна даа. Эрүүл сайхан төрсөн хүүхдүүдийг улам сайхан болгоол, хүмүүжүүлээд л гаргахыг хичээх хэрэгтэй шдээ. Тэгэхдээ сайн багш нар ч байдагийг үгүйсгээгүй л дээ :)
Хамгийн анхны дадлагын өдөр тэр хүүхдүүдийн царай нүдэнд харагдаад, тэдэнд ямар нэгэн байдлаар тус болох юмсан гэж өдөржин л бодож явсан. Ер нь л тэдгээр хүүхдүүдэд туслалцаа маш их хэрэгтэй. Мөнгө нь байдаг бол хэрэгтэй зүйлсээр нь хангахад туслах л хэрэгтэй.