Saturday, October 15, 2011

галзуурч байна

i need somebody, but i hate everybody!

Би яг галзуурахнээ... Хүмүүсийг үзэн ядаж байна!! Яасан гэж энгэдэг юм бэ? Тэр байхгүй болход бүх л хүн үзлийн муухай санагдаж байна. Цэцэн үг хэлж буй мэтээр өөрсдийнхөө тэнэгийг гайхуулж, хүн биш шаазан баримал шиг аашилцгаах миний олон найз нар бүгдээрээ тэнэг :(

Яасан цэцэн, бэлэн үгтэй юм. Бодож бодож ганц хүнд л ганцаардаж байна гэж хэлсэн чинь хариулт нь яасан завтай юм... Би энэ үгийг адгийн наад захын танихгүй хүний амнаас сонсож болох байсан. Гэтэл би сайн найзыхаа амнаас сонслоо. Дараагаар нь би өөр найздаа "бүх хүн чамайг ойлгохгүй байгаа мэт мэдрэмж төрөх хэцүү байдаг юм байнаа, би чамайг яагад бухимддаг байсныг ойлголоо" гэж хэлхэд
- LOL чи хэзээ ч намайг ойлгохгүй за.

Бурхан минь гэж ямар их үзэн ядалт вэ... Энэ удаад би бусад хүн надтай муухай харьцаж, муухай сэтгэгдэл төрүүлсний шалтгааныг бодож олж тэр хүнийг зөвтгөхгүй. Надад тийм алба байхгүй. Ямарваа нэгэн зүйлээс сайн талыг нь олж харах гэж оролдохгүй. Би зөвхөн ганцаардсанаараа ганцаардах болно, шаналал, бухимдлаас л сайн талыг нь гаргаж авах болно. Би бүх хүнийг үзэн ядаж байна :'((

No comments: