Wednesday, June 3, 2009

I'm not perfect, and i don't want to be. But u...


Миний дургүй нэг сайн хүн байдаг. Сайн л хүн. Хүнд сэтгэлээрээ тусладаг, хүн болгонд сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хичээдэг, хэлсэн амаандаа заавал хүрэхийг эрхэмлэдэг. ер нь л сайн байх гэж их хичээдэг. Надад бол их л тусалсан, тэр болгонд нь талархдаг. Эргээд бас туслахад бэлэн. Би тэр хүний хувьд тэвчээрийг нь бардаг ганц гай нь болдог байх. Зүгээр л огт ойлголцодгүй. Зүгээр л юу ч хэлсэн нэг л уур хүрмээр байдаг юм. Ялангуяа элдэв янзын зүйр цэцэн үгийг байнга, тэгээд бүр нэг авцалдаагүй үед ашигладаг. Хүний зэвүүг хүргэхээр хэлдэг. Тэгээд л юм л бол өөрийгөө яридаг. Би бол ийм хүн би тэгдэг гээд л ...
Хүнийг байгаагаар нь л хүлээж авдаг, тэгээд л таалагдуул нөхөрлөөл, таалагдахгүй бол нээх авцалдку холуур яваал болдын. Тэрийг болхоор аль болох илүү дээр болгох гээл хэлээл байдын. Нэгэнт далий хүнийг тэгшлэнэ гэдэг гэцүү л юм. Олон юм яриал цэцэрхээл нэг л эмээ шиг. Хуучин цагийн хүн. Ээж аав, эмээ өвөөгийн хүсмээр хүүхэд. Гэхдээ лав том хүн, бүр тэр дундаа эр хүн шиг биш. Эсвэл миний мэдэх хүмүүсээс шал өөр хүн болоод тэр байх. Онцгой гэдэг утгаараа биш. Нэг л гэцүүтэй. Тэр хүн миний нүдэнд байгаагаасаа шал өөр байх ёстой хүн шиг л санагддаг. Нонвербалика этр нь хүртэл сонин. Өөртөө итгэлгүй, насандаа биш. Тэгсэн хэрнээ л нэг л том ах зан гаргах гээд байдын. Тэгээд л юм хум хэлхээр л ойлгохгүй. Дэндүү эмзэг ч юмуу. Мэдкү менталитеть л зөрөлддөөд байдаг байх. Би бурууг их өөр дээрээ тохдог хүн. Миний зүгээс гэвэл тэр хүнийг байгаагаар нь л харах хэрэгтэй байх. Тэгэхдээ нэгэнт энгээд харицаад эхэлцэн бол угаасаа эвгүй л дээ. Яах аргагүй л тэгээд байдын XD Угаасаа тэрэнтэй харилцах миний харилцаа бол ийм :P Ямар ч юманд даруулга хэрэгэй, тэр нь би хэхэ. За за дураараа тэгэж хэлж болохгүй л байх. Тэгэхдээ л гэцүү хүн, ямар нэг юм бичээл эхлэхлээр нь би өөртөө за тайван байгаарай, хүлээцтэй байгаарай л гэж хэлдэг. Тэгэхгүй бол нэг л гэцүү нэрд. Яадаг ч байсан нүүр нүүрээ харж л ярихгүй бол ойлголцдоггүйн. АААААААА гэмээр. Яахуу тэгээд мундаг хүн өөрөө юу гэж боднуу дураараа болох байх. Гэхдээ юм болгон харагдаж байгаа шигээ биш. Бусад хүн тэрийг харагдаж байгаагаар нь үнэлдэг шиг би тэрийг тэгж үнэлдэггүй. Яадаг ч байсан тэрнээс илүү хүнээр төсөөлдөг болхоор л илүү өндөр түвшинд өөрөө төгс хүн юм шиг тэрийг гоочилдог байх. Зүгээр л амжилтанд хүрвэл хүрхээр л хүн байх даанч жоохон хүүхэд шиг байх юмдаа... надад лав тэгж л харагддаг.