Monday, February 23, 2009

repeat->play-> stop


Хүссэнээрээ удирдаж болдлг зүйл. Дуртай дуугаа хэд ч сонсож болно. Плэй, Стоп, Плэй, Рэпит гэх мэтчилэн үйлдлийг хүссэнээрээ удирдаад тэр дуунаас олж авах мэдрэмжийг хүссэнээрээ авна. Амьдрал дээр нэг үйлдлүүд , тохиолдож байсан зүйл байнга давтагддаг бол яах вэ?? Өглөө босоод л яаг л нэг үйлдлүүд давтагдаад, шинэ зүйлс биш аль хэдийн туулаад гарсан өдрүүд үргэлжлээд л... Энэ нэг бодлын хүнд алдаагаа засах боломж олдож байгаа хэрэг болж болох... Эсүүл өөрчлөл хийж чадалгүй дахин шавартаа унах байх. Тэгвэл тэр хүн үнэхээр л өрөвдөлтэй байх байхдаа... Бас бүх юм утгагүй болох байх.

Sunday, February 22, 2009

Lost


Just because I’m losing Doesn’t mean I’m lost! Doesn’t mean I’ll stop Doesn’t mean I'm in a cross Just because I’m hurting Doesn’t mean I’m hurt Doesn’t mean I don’t get what I deserved No better and no worse I just got lost Every river that I tried to cross Every door I ever tried was locked Oh and I’m just waiting ‘til the shine wears off You might be a big fish In a little pond Doesn’t mean you’ve won ‘Cause a long may come A bigger one And you’ll be lost Every river that you tried to cross Every gun you ever held went off Oh and I’m just waiting until the firing stopped Oh and I’m just waiting ‘til the shine wears off

Thursday, February 19, 2009

Өглөө бүхэн дандаа шинэ XD


Өглөө бүхэн шинэ ирдэг, хуучин өглөө гэж хэзээ ч байлаггүй. Өдөр болгон орноосоо инээж сэрдэг. Өдөр болгоныг инээж угтдаг. Өглөө бүхэн дандаа шинэ. За нэг хүүхдийн дуу шиг юм зохиочлоо хэхэх. Би 4 дэх өдөрт дуртай яагаад ч юм нэг л гоё байдаг. Хичээлийн хуваарь хүртэл. Энэ өдөр манай улс төрийн лекц олон улсын харилцааны сургууль дээр ордог юм. Юм гэдэг яагаад ийм байдаг байна аа. Манай сургууль бол хажууд нь газар. Харилцаа бол тэнгэр юумуу хаашай юм. Адилхан л монгол улсын их сургуулийн оюутнууд. Гэтэл яасан.... Соёлын шок болж байгаа юм чинь :D болкуу болкуу арай ч дээ ... :(( Хамгийн эхний хичээл тэнд ордог болоод ч тэрүү сэтгэл сэргээд байдаг юм. Тэгэхдээ хажуугаар нь бага зэрэг бухимдана. Очих болгондоо л шилжмээр санагдана. Тэгэхдээ миний сонгосон мэргэжил маань л энэ, мэргэжилдээ дуртай. Тийм болхоор л ... Өглөөг гоё бодлоор угтаад, гоё эхэлчихээр өдөржин өөдрөг бүтэмжтэй болчихоод байдаг юм. Орой унтахдаа ч гэсэн сайхан зүлсийн тухай бодож байвал сайхан зүүд зүүдлэнэ. Тэгэхдээ оярд сэрүүлгээ огтхон ч сонсохгүй нам унтаж байна. Бөөн сүнснүүдтэй зууралдсаар байтал. Нөгөө зохиож яриад байдаг байсан сүнс эмээ зүүдэнд ирж намайр сэрээсэн. Бас л эвгүй юм байна лээ. Яаг хоцрох гэж байсан чинь сүнс эмээ гижэгдээд сэрээдэг .... эвввв эвгүй ч гэсэн ачтай буянтай эммээ шүү :наргих:

Saturday, February 14, 2009

Цэнхэр өнгөтэй төгөлдөр хуур


Хайрын баяар гэнээ... Энэ баяр өдөр болгон болдог бол гоё дооо... Хүн болгон хайртай хүмүүсээ байярлуулах гэж өдөр бүр л хичээдэг бол гоё дооо... Тэгэхдээ ядаж нэг ийм өдөр байга нь сайн л хэрэг. Би ер нь валентиний баяраар нээх олон хүнээс бэлэг энэ тэр авж байгаагүйн :P
Тэгэхдээ нэг хүн намайг 3 жил аймар их баярлуулдаг байж билээ.
Хамгийн анхны валентин...
Валентин болхоос өмнө нилээд сандарсан... Ямар бэлэг авах вэ гэж аймар их бодлоо... Зөндөө юм болсоон, яадаг ч байсан валентин юм чинь шоколад өгнөө гээд л... Би их хөдөлмөрлөж байж мөнгөтэй болвоо.( гэрийнхээ шалан дээрээс зоосон 2 евро олоод тэрийгээ банкинд очоод солиулах гэсэн чинь банк задгай мөнгө авахгүй гээд, эгчдээ зарж билээ...) Тэгээд валентины өглөө сэрээд л мсж хүлээсэн ирдэггүй. Тэгээд надлуу мсж бичтэл нь түрүүлж бичэхгүй гээд баахан гүрийсэн... Өдөржин хүлээлээ... Ямар ч холбоо алга. Урам хугарав... Хариад бараг л унтах гэж байлаа. Тэгсэн чинь утас дугарлаа...
"Ами гараад ир!!"
Би их л дурамжхан байлаа... Өдөржин залгахыг нь хүлээгээд залхчихсан бас уурлачихсан... -Одоо орой болчижээ....
"Тэр хамаагүй ээ баяар шдээ!!!"
Гараад очсон чинь аймар инээчихсэн 2 том бэлэгний ууттай юм баричихсан байсан...
Би өөрийнхөө бэлгийг цүнхэндээ хийчэхсэн байсандаа баярлав. Миний бэлэгний хажууд нүсэр бэлэг байлаа... Тэгээд гарт маань бэлэгнийхээ оосрыг атгуулаад
"Баярын мэнд!!!"
Би юм дугарж чадсангүй. Гартаа барисан зүйлээ ч харсангүй. Бараг л шоконд орлоо. Яагаад ч юм ирэхгүй нь гээд бодчихсон байсан юм чинь. Тэгээд явах гэсэн чинь
"Бэлгээ оруулж тавичаад гараад ир"
-За
гэрлүүгээ гялс ороод гэрлээ ч асаалгүй оруулж тавичаад гараад ирлээ. Тэгээд аймар олуулаа гадуур баахан явсан...
Би төгөлдөр хууранд аймар дуртай байлаа. Бас цэнхэр өнгөнд. Тэгээд л олон хүний бужигнаан дунд бид 2 жоохон юм ярисан. Тэгсэн тэр маань
"би чамд цэнхэр өнгөтэй төгөлдөр хуур авж өгнөө!!!"
гэж хэлж байсан юм... Тэр үг аймар хөөрхөн сонсогдож билээ. Том болоод анхныхаа цалингаар гэртээ төгөлдөр хуур авна гэж би яридаг байлаа. Тэгээд тэр маань тэгэж хэлсэн байх. Тэгэхдээ бид 2 зорилгодоо хүрж чадаагүй ээ. Тэгсэн хэдий ч үнэхээр сайхан дурсамжууд үлдсэн юм.
Намайг оруулж өгөхөөр шатаар дээш өгслөө. ядаж байхад лефт зогсчиж.
"За баяртай, сайхан амраарай!!!"
-Хүлээж байгаарай, нэг зүйл мартах гэж байна!!!
Би нөгөө цүнхэндээ хийсэн байсан бэлгээ гаргаад өглөө. Их ичсэн. Тэгээд үнсээд явууллаа.
Гэртээ орсон хойно бэлгээ задлаж үзлээ. Өмнөх жилийн валентинуудад аваагүй шоколадаа тэр өдөр нөхөөд авчих шиг л болсон. Бэлэг гэдэг хүнийг их л баярлуулдаг юм байна лээ. Тэгээд бас яг одоо миний хажууд гэрэлтэж байгаа чийдэн байсан. Ягаан өнгөтэй, цагаан зүрхнүүдтэй сэвсгэр чийдэн. Хараад мэл гайхаж цэл хөхөрсөн. Валентиний баяр чийдэн 2 их л сонин санагдаж байлаа. Тэгсэн хэдий ч аймар их сэтгэл хөдөлсөн.
Тэр өдөр тэгэхдээ хүн болгонд сайхан байгаагүйэ. Манай эгчийн найз залуугийнд хулгай ороод хамаг юмаа алдчихсан. Эгчид өгөх гэж байсан бэлгийг нь хүртэл аваад гарсан байсан. Би баахан шоколадтай хүн хуваагаад л...
Тэр өдөр түрүүлж бичэхгүй гээд гүрийж л байдаг. Хөөрхий тэр минь өдөржин ажилтай нэгж авч амжихгүй гүйсэн гэсэн. Гэтэл би аймар их зан гаргаад л, бас гомдоол... Дөнгөж 16 тай байждээ.
Host unlimited photos at slide.com for FREE!

Thursday, February 12, 2009

гол асуудал


Одйрд блогтой их найзалж байна аа... Ер нь яагаад блог бичлээдээ???
Толгой дотор эргэлдэх, ар араасаа урган гарах бодлын эргэлдээн хуйлраан дунд би гэдэг хүн гацчихаад... Юу бодоод байгаагаа илэрхийлж чадахгүй, бараг өөрөө ч өөрийгөө юу бодож байгааг ойлгохгүй, бүтэн утга төгөлдөр өгүүлбэр хэлж чадахгүй болоод байлаа... Тэгээд л жоохон цэгцлээд бичээд, бас өөрийгөө илэрхийлж сурах хэрэгтэй болсон... Бас бухимдал, гомдол зэргээ тайлахад тохиромжтой арга гэж бодогддог юм. Тэгэхдээ ойрдоо бухимдаж ч чадахаа болилоо... Үнэхээр их шантраад сэтгэлээр унасан үедээ хэн нэгнийг аймар их үгүйлнэ. Тэр нь хэн ч биш. Яагаад гэвэл бусад хүнд дараа болхыг хүсэхгүй байгаа болхоор... Урьд нь хэцүү санагдсан, уурласан гэх зэрэг үедээ маш олон зүйлсийг хэнд ч хамаагүй, намайг анхааралтай сонссон болгонд нь яриад ч хамаагүй тайвширхыг боддог байлаа. Тийм үйлдлүүдийг ч их хийдэг байлаа. Одоо бол харамсдаг... Ойлгох ч хүн байна, ойлгохгүй ч хүн байна. Сайн найз нар ойлгох хүмүүс байгаа ч энэ бол миний л амьдрал... Бас тэглээч смайл эвэривэр гэдэг уриа ч гэх нь хаашаа юм нэг тийм зүйлийг баримталдаг болчихсон юм шиг байна. Тэртээ тэргүй би л хичээхгүй бол хэн хичээх вээ дээ... Сэтгэлээр унаад амьдралаас бараан өнгийг нь тодотгоод байвал амьдрал тийм л байна. Улам л хэцүү санагдана. Тиймээс өөртөө жаргал зохиодог. Энэ нь ч үнэн юм шиг санагддаг...

Банкиндаа мөнгөтэй хүмүүс эсвэл авдартаа мөнгөтэй хүмүүс халаасандаа мөнгөгүй ч гэсэн санаа амар байж чаддаг. Халаас хоосон байх бол тийм их асуудал биш...
Амьдрал дээр үүнтэй төстэй маш олон асуудал байдаг. Хүнд сэтгэл зүйн хувьд ар тал, хамгаалалт гэж байх хэрэгтэй. Энэ үүргийг гэр бүл хүлээж байдаг. Гэр бүл:
  1. хүмүүжлийн үүрэгтэй
  2. аж ахуйн үүрэгтэй
  3. сэтгэл хөдлөлийн үүрэг ( халамжлана, хүндэтгэнэ, сэтгэл зүйн хамгаалалт болж өгнө)
  4. соёлч боловсон харьцааны үүрэг
  5. нийгмийн анхан шатны хяналтын үүрэг
  6. бэлгийн харилцааны үүрэг ( эхнэр, нөхрийн хооронд)
Эдгээр үүргүүдийн нэгийг нь л биелүүлж чадахгүй байгаа гэр бүл бол дисфункциональ гэр бүл байдаг.
дисфункциональ гэдэг бол хэвийн бус эрүүл бус л гэсэн утгатай санагджийн...
Надад сэтгэл зүйн хамгаалалт гэдэг зүйл алгаа (гэр бүлийн зүгээс) Яг л нөгөө карманд мөнгөгүй байлаа гээд ямар хамаатайн, хүсвэл банкаар дүүрэн мөнгө байна гэдэг шиг... Надад бол кармаа ч хоосон, банкинд ч хоосонтой адил байх шиг байна... Тийм учраас дэндүү эмзэг байна. Эрхэлж туних хүн ч алга. Найз нартаа хааяа эрхлэнэ. Гэхдээ энэ надад хангалттай санагддаггүй. Яагаад гэвэл тэд нар хэзээд намайг гэх гэр бүл шиг байж чадахгүй шдээ.

Хар багын л хэрсүү царайлаад надад юу ч хэрэггүй хэн ч хэрэггүй гээд явдаг байсан одоо болхоор шантраад байна. Хэдий эргэн тойрны маань хүмүүс намайг халамжилж анхаарж байсан ч гэсэн энэ нь надад хангалтгүй санагддаг болчих вий дээ. Гэнэт баяжсан ханаж цадахаа мэдэдгүй шуналтнууд шиг...
Эргэн тойронд гомдмоор юм их болдог. Гомдоож байгаа хүмүүсийг харааж суудаг байлаа. Дараа нь би л ийм болж болдоггүйм шүү гэж боддог болсон... Би ийм л болмооргүй байна !!!!!!!!

Хичээлээ хийх гэсэн нэг л эв дүйгээ олж чададгүй... Баахан юм орчуулах л хэрэгтэй байдаг, дараа нь тэгээд л блах блах... Миний хийх ёстой зүйл энэ байхад... Багш намайг хийгээгүй очвол урам ньхугарна даа.. Бас хангалттай хиймээр байдаг аххх... Ядаж байхад гэрт миний уур, бухимдлыг маш ихээр хүргэдэг асуудал болоод байх юм. Хүн хөгширөх тусмаа зөрүүд, тэнэг болох юмдаа. Яагаад тэнэг гэсэн гэхээр зөвхөн миний л зөв, би том хүн гэж боддог болчихдог юм шиг байна. Хүмүүсийн шаардлага хичнээн зөв байсан ч зөрүүдлэнэ. Зөв юм хэлүүл эсэргүүцнэ, эсвэл үл тоомсорлоно... Үнэхээр л хүчин мөхөсдөөд байх юм... Ганцаараа бухимдаал шаналаал... илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ ус хийсэн ч сэгсэрнэ... Уул нь илжигнээс арай л дээр баймаар юм гэтэл долоон доор аашлах юм. Хүүхэд нь эцэг эхээ зовоохгүй тайван амгалан байлгаад байхад эцэг эх нь хүүхдүүүдээ яагаад зовоогоод байдаг байна даа...

Wednesday, February 11, 2009

Бурханы талаар...


Өчигдөрийн цагаан хоолны газрын эгч:
Бурхан бол хүслийг биелүүлэгч
гэж хэлээд байсан... илүү ихийг хүс, мөрөөд гээд л... Хүн ихийг хүсэж бодож байх нь зөв боловч Бурхан бол ид шидтэн биш гэж би боддог. Энэ хүнийхээр бол залбирал нэг иймэрхүү..." Бурхан минь надад машин хайрлаач... байртай ч бас болмоор байна... блах блах..."
Миний бодлоор бол бурхан хөдөлмөрч хүнийг үнэлдэг... Жишээ нь би лав " миний үйлдлийг үр бүтээлтэй байлгаж өгөөч" гэж хүсдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэнтэй л адилхан юм даа... Нэг л өдөр гайхамшиг болж бүх юм орвонгоороо өөрчлөгдөхгүй л байх. Харин сайн өөрчлөлтийн төлөө хичээж хөдөлмөрлөвөл Бурхан чамайг дэмжинэ. Хэрвээ бурхан гэж байдаг бол шүү дээ... Эсвэл чи өөрийн хувь тавилангаа өөрөө өөрчилж, бүтээж байгаа нь тэр болох байх. Би бол шашинлаг үзэлтэн биш боловч элдэв гайхамшиг, сүнслэг зүйлд итгэдэг.

Өчигдөр нэг аймар гоё газар нээн илрүүлсэн... Тэр газар цагаан хоолны газар байсан. Тэгээд сонирхоод 2 найзтайгаа орсон юм. Би ч дургүй л байсан лдаа. Яагаад гэхээр манай сургуулийн тэр хавид байдаг цагаан хоолны газраас аймар муухай үнэртээд байдаг юм :P
Тэгээд орсон чинь орчин нь их гоё юм. Зөөгчид нь хэлж байгаад би анх удаа идэж үзэх гэж байна гэж анхааруулж байгаад хоолоо захиаллаа... Энэ ер нь авьяс шүү... Яаж ийм амттай хоолийг сонгино гэх зэрэг жирийн амьдралд байнга хэрэглэдэг зүйлгүйгээр хийдэг юм болдоо... Тэгээд хоол болгоноо ариусгаж хийдэг гэж байна... Тэгээд бид 3-т ид шид үзүүлсэн. Тэр нь яаж гэхээр крантнаас ус аваад 2 хэсэгт хуваагаад тэгээд нэгэнд нь ариусгадаг тарни уншаад, нөгөөхийг нь ь байгаа чигээр нь амсуулсан 2 өөр амттай байсан :P тэгэхдээ яадаг юм бүү мэд нэг нь хүйтэн, нөгөөх нь бүлээн байсан. Нэг нь зөөлөн, нөгөөх нь хатуу...
Их найрсаг яриа эзэнтэй... бид 3-т янз бүрийн тарни хэлж өгсөн. Энэ үнэхээр шашинлаг сонсогдож байсан ч надад их л таатай санагдсан... Зун нөгөөдүүлийгээ дагуулж явнаа.
11 хороололын номин хайпэр маркетийн тэнд нэг Говийндаа гэдэг нэртэй газар байсан. Орж үзмээр бол сонирхоорой...

Гомдол


Хүмүүс ер нь янз янз л даа.. тэгэхдээ ихэнх нь л гомддог байх... Би бол гомдомхой тип... Хааяа хүмүүсд бодлоггүй үг хэлдэг бол өршөө!!! тэгэхдээ түс тас гээд шууд бодсоноо хэлчүүл амар байдаг юмдаг... Тэгээд миний хамгийн ихээр гомддог юмуу, эсвэл хүмүүсийг гомдоож болох хамгийн энгийн үгнүүдийг жагсаая гээд бодлоо... Тэгэхдээ ямар үед хэлэгдэхээс хамаараад үгийн хүч янз бүр байдаг байх боломжтой.
  • Чи бас яачихсан юм?
Хэн нэгэн чамд хандахад чи түүнд ингэж хэлбэл үнэхээр том алдаа ... За яахуу ярилцмааргүй байгаа бол өөр хэрэг... Тэгэхдээ надад лав энэ үг аймар хорлонтой санагддаг... Би дандаа тийм байдаг уу гэвэл үгүй...
  • Чи өнөөдөр яацын бэ??? Чи бүүр сампирчижээ...
Өглөөг гоё угтаал, гоё сэтгэгдэлтэй явж байнгуут хэн нэгэн тэгээд хэлчихээр өдрийн хамаг эрч хүч уначихаад байдаг юм. Заримдаа миний тоодгүй юмыг хүмүүс тооно ... Бүүр сэтгэлээр унатал анзаарна гээч :))
Энэ 2 үг л одоогоор санагджийн. Энэнээс их битгий болоосой доо... ер нь шүүмжлэл ямар ч хүнийг биеэ өмөөрөхөд л хүргэдэг эд шүү дээ...

Monday, February 9, 2009

Хэрвээ


If every one cared and nobody cried
If everyone loved and nobody lied
If everyone shared and swallowed their pride
Then we'd see the day when nobody died
Хүн болгон л үнэхээр сайхан амьдармаар байдаг байх. Тэгээд хүн болгон л хичээвэл болохгүй юу байна. Өнөөдөр нэг найз маань эвгүй харц чулуудаал нэг л онцгүй байлаа... Би бүүр эмзэглээд байх юм. Тэр маань яасын бол гээд л ... Гэтэл тэр хүн дотроо тэгэж боддын болов уу?? тэгээд тэр хүн тоохгүй байхад би шаналаад хэрэгтэйн болвуу... Өмнө нь надад эрхлээл аймар их юм яриал хөөрхөн байдаг байсан чинь юм л бол ярвайгаад байх юм.... Ер нь их л ярвайдаг хүүхэд л дээ... Инээхээрээ их хөөрхөн инээнэ... Чи яасан юм бэ? гээд асуугаад дэмий юм болвуу??? Надад нэг л сэтгэл дундуур байгаад байх шиг байгаан.. харцнаас нь л мэдэгдээд байдгийн... Тэрэнд би уул нь аймар итгэдийн хамаг юмаа яриал ... тэгээд нэгэнт итгэдэг сайн хүндээ бол би аймар амь... ер нь тэгээд болох юм болдгоороол болж байга юм байлгүй дээ... ингээд зам салж байгаа юм болуу ... :((
инээсэн болгон найз биш ярвайсан болгон дайсан биш.... Тэр миний хуьд найз байв уу, дайсан байв уу?? Би тэрэнд сэтгэл дундуур байгаагаа хэлдэг... чи тэгээд байна аа гээд... тэр надад хэлэхгүй байна (?_?)

Tuesday, February 3, 2009

Хүн


Хүн байна гэхээр их хэцүү юм шиг санагдах боллоо...Бодож сэтгэнэ гээд л .. ядаж байхад маш их зүйлийг олон талаас нь хараад бодох тутам юу буруу юу зөв тухай баримжаалал ч гүй болоод...
Чамайг хүн тэнэг тэж хэлхэд чи юу гэж боддог вэ??
Чи хүнийг тэнэг гэж хэлэхдээ юу гэж боддог вэ??
Юм болгоний буруу 2 талд байдаг юм шиг боловч үнэхээр ганц хүн л буруутай тийм зүйлийг яаж шүүх вэ???
Асуултийн тэмдэг......
Болохгүй байна гэж шүүмжилж байгаа зүйлээ өөрөөсөө эхлээл зас. Гадаа хогтой байгаа бол хог битгий хая, гадаа утаатай байгаа бол ядаж тамхи битий тат... Хүмүүс залхуу илс орон ядуу байгаа бол өөрөө хөдөлмөрлө... Энэ бол зөвхөн жишээ...
Тэгэхдээ би тамхи татадгүй, машин унадаггүй, нүүрс түлдэггүй...Гадаа утаатай хэвээрээ л. Би гудамжинд хог хаядаггүй.. тэгэхдээ гадаа хогтой хэвээрээ л..Гэсэн хэдий ч миний хаяагүй хог, татаагүй тамхи нөлөөтэй л гэж боддог...
Бодоод байсан чинь боддоггүй ч байж уу :инээх:
бодох тусам үзүүр нь олдохгүй бодолдоо ороогдоод л байх юмдаа...

Буруу ярьж зөв ойлгоно -> зөв яриж зөв сэтгэнэ.



Сэтгэлгээний гажиг хэл яриан дээр илэрдэг. Хүнд хэлэх гэж байгаа зүйлээ зөв агуулгатай, зөв ойлгогдохоор ярьж байх хэрэгтэйшдээ. Юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй, юу бодоод байгаа нь ойлгогдохгүй.. Тэгчээд чи намайг ойлгодгүй гэхийн...Өөрийгөө эхлээд зөв илэрхийлж сурах хэрэгтэй биш юмуу??? Өндөр зөн билэгтэй хүн ховор шүү дээ. Бодлыг тань таагаад уншчих бишдээ. Эсвэл чиний дотоодод юу байгаа, юунд сэтгэл зовниж байна гэдэгийг тусгай тестийн аргаар боловсруулаад судлаад гаргаж болох байх. Хүмүүс чамайг ойлгоосой гэж хүсэж байвал өөрөө ойлгомжтой байх хэрэгтэй байх.