Бүх юм хоосон оргиж байнаа... Би инээдгээрээ инээж, алхадгаараа алхаж, унтдагаараа унтаж, хийдэг байсан бүхнээ бүгдийг хийж байгаа. Муу мэдээнээс хойш 3хан л хоног өнгөрч байна. Би тэр хонгуудад 1 удаа кино үзэж, punching bag- цохисон, 1 удаа дэлгүүрээр явж шал танихгүй хүнд бэлэг авхад нь нэг найздаа тусалж тэр танихгүй хүнд бэлэглэх цэцгийг өөрийн гараар бэлдсэн.
Гэсэн хэдий ч би өдөрт өчнөөн удаа санаа алдаж чимээгүй суух үедээ нулимсаа барьж яддаж байна. Өрөөнд хамт суудаг эгч залуу хүн байж яасан их санаа алддаг юм бэ? залуу байхад санаа алдах юм цөөхөн дөө гэж хэлээд надад чимээгүй болтлоо загнуулсан. Би бараг юу гэж хэлсэнээ ч яг таг санахгүй байна.
Би залуу байхаа больсоон... 3 хоногийн дотор гучин насаар хөгширч байна.
Залуу байснаараа би буруутай болж, залуу нас миний шийтгэл болж юм болгоны хариуд "Чи залуу байна" гэдэг хариулт. Сайн ч бай муу ч бай хамаагүй...
Би сайн байхаа больсоон... Миний бие өвддөг болсон. Эмээ уухаа больсон... Нигилист байдалдаа автаад бухимдлаа дарж чадахаа байсан. Би би биш болоод баг зүүх болсоон. Бусад хүнд өрөвдөлтэй хэврэг харагдахгүйн тулд хэнд ч юу ч ярихаа байсан, гэхдээ намайг ойлгох дэмжих хүн байхгүй гэж бодож маш ихээр ганцаарддаг болсон. Өмнө байснаас хамаагүй ихээр ганцаарддаг болсон. Одоо би ганцаардалдаа дасах л хэрэгтэй. Дасчихвал ганцаардлийг тоохоо больж зожигрож эхлэх байх.
No comments:
Post a Comment