Thursday, February 19, 2009

Өглөө бүхэн дандаа шинэ XD


Өглөө бүхэн шинэ ирдэг, хуучин өглөө гэж хэзээ ч байлаггүй. Өдөр болгон орноосоо инээж сэрдэг. Өдөр болгоныг инээж угтдаг. Өглөө бүхэн дандаа шинэ. За нэг хүүхдийн дуу шиг юм зохиочлоо хэхэх. Би 4 дэх өдөрт дуртай яагаад ч юм нэг л гоё байдаг. Хичээлийн хуваарь хүртэл. Энэ өдөр манай улс төрийн лекц олон улсын харилцааны сургууль дээр ордог юм. Юм гэдэг яагаад ийм байдаг байна аа. Манай сургууль бол хажууд нь газар. Харилцаа бол тэнгэр юумуу хаашай юм. Адилхан л монгол улсын их сургуулийн оюутнууд. Гэтэл яасан.... Соёлын шок болж байгаа юм чинь :D болкуу болкуу арай ч дээ ... :(( Хамгийн эхний хичээл тэнд ордог болоод ч тэрүү сэтгэл сэргээд байдаг юм. Тэгэхдээ хажуугаар нь бага зэрэг бухимдана. Очих болгондоо л шилжмээр санагдана. Тэгэхдээ миний сонгосон мэргэжил маань л энэ, мэргэжилдээ дуртай. Тийм болхоор л ... Өглөөг гоё бодлоор угтаад, гоё эхэлчихээр өдөржин өөдрөг бүтэмжтэй болчихоод байдаг юм. Орой унтахдаа ч гэсэн сайхан зүлсийн тухай бодож байвал сайхан зүүд зүүдлэнэ. Тэгэхдээ оярд сэрүүлгээ огтхон ч сонсохгүй нам унтаж байна. Бөөн сүнснүүдтэй зууралдсаар байтал. Нөгөө зохиож яриад байдаг байсан сүнс эмээ зүүдэнд ирж намайр сэрээсэн. Бас л эвгүй юм байна лээ. Яаг хоцрох гэж байсан чинь сүнс эмээ гижэгдээд сэрээдэг .... эвввв эвгүй ч гэсэн ачтай буянтай эммээ шүү :наргих:

No comments: