Wednesday, February 11, 2009

Бурханы талаар...


Өчигдөрийн цагаан хоолны газрын эгч:
Бурхан бол хүслийг биелүүлэгч
гэж хэлээд байсан... илүү ихийг хүс, мөрөөд гээд л... Хүн ихийг хүсэж бодож байх нь зөв боловч Бурхан бол ид шидтэн биш гэж би боддог. Энэ хүнийхээр бол залбирал нэг иймэрхүү..." Бурхан минь надад машин хайрлаач... байртай ч бас болмоор байна... блах блах..."
Миний бодлоор бол бурхан хөдөлмөрч хүнийг үнэлдэг... Жишээ нь би лав " миний үйлдлийг үр бүтээлтэй байлгаж өгөөч" гэж хүсдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэнтэй л адилхан юм даа... Нэг л өдөр гайхамшиг болж бүх юм орвонгоороо өөрчлөгдөхгүй л байх. Харин сайн өөрчлөлтийн төлөө хичээж хөдөлмөрлөвөл Бурхан чамайг дэмжинэ. Хэрвээ бурхан гэж байдаг бол шүү дээ... Эсвэл чи өөрийн хувь тавилангаа өөрөө өөрчилж, бүтээж байгаа нь тэр болох байх. Би бол шашинлаг үзэлтэн биш боловч элдэв гайхамшиг, сүнслэг зүйлд итгэдэг.

No comments: