Thursday, February 12, 2009

гол асуудал


Одйрд блогтой их найзалж байна аа... Ер нь яагаад блог бичлээдээ???
Толгой дотор эргэлдэх, ар араасаа урган гарах бодлын эргэлдээн хуйлраан дунд би гэдэг хүн гацчихаад... Юу бодоод байгаагаа илэрхийлж чадахгүй, бараг өөрөө ч өөрийгөө юу бодож байгааг ойлгохгүй, бүтэн утга төгөлдөр өгүүлбэр хэлж чадахгүй болоод байлаа... Тэгээд л жоохон цэгцлээд бичээд, бас өөрийгөө илэрхийлж сурах хэрэгтэй болсон... Бас бухимдал, гомдол зэргээ тайлахад тохиромжтой арга гэж бодогддог юм. Тэгэхдээ ойрдоо бухимдаж ч чадахаа болилоо... Үнэхээр их шантраад сэтгэлээр унасан үедээ хэн нэгнийг аймар их үгүйлнэ. Тэр нь хэн ч биш. Яагаад гэвэл бусад хүнд дараа болхыг хүсэхгүй байгаа болхоор... Урьд нь хэцүү санагдсан, уурласан гэх зэрэг үедээ маш олон зүйлсийг хэнд ч хамаагүй, намайг анхааралтай сонссон болгонд нь яриад ч хамаагүй тайвширхыг боддог байлаа. Тийм үйлдлүүдийг ч их хийдэг байлаа. Одоо бол харамсдаг... Ойлгох ч хүн байна, ойлгохгүй ч хүн байна. Сайн найз нар ойлгох хүмүүс байгаа ч энэ бол миний л амьдрал... Бас тэглээч смайл эвэривэр гэдэг уриа ч гэх нь хаашаа юм нэг тийм зүйлийг баримталдаг болчихсон юм шиг байна. Тэртээ тэргүй би л хичээхгүй бол хэн хичээх вээ дээ... Сэтгэлээр унаад амьдралаас бараан өнгийг нь тодотгоод байвал амьдрал тийм л байна. Улам л хэцүү санагдана. Тиймээс өөртөө жаргал зохиодог. Энэ нь ч үнэн юм шиг санагддаг...

Банкиндаа мөнгөтэй хүмүүс эсвэл авдартаа мөнгөтэй хүмүүс халаасандаа мөнгөгүй ч гэсэн санаа амар байж чаддаг. Халаас хоосон байх бол тийм их асуудал биш...
Амьдрал дээр үүнтэй төстэй маш олон асуудал байдаг. Хүнд сэтгэл зүйн хувьд ар тал, хамгаалалт гэж байх хэрэгтэй. Энэ үүргийг гэр бүл хүлээж байдаг. Гэр бүл:
  1. хүмүүжлийн үүрэгтэй
  2. аж ахуйн үүрэгтэй
  3. сэтгэл хөдлөлийн үүрэг ( халамжлана, хүндэтгэнэ, сэтгэл зүйн хамгаалалт болж өгнө)
  4. соёлч боловсон харьцааны үүрэг
  5. нийгмийн анхан шатны хяналтын үүрэг
  6. бэлгийн харилцааны үүрэг ( эхнэр, нөхрийн хооронд)
Эдгээр үүргүүдийн нэгийг нь л биелүүлж чадахгүй байгаа гэр бүл бол дисфункциональ гэр бүл байдаг.
дисфункциональ гэдэг бол хэвийн бус эрүүл бус л гэсэн утгатай санагджийн...
Надад сэтгэл зүйн хамгаалалт гэдэг зүйл алгаа (гэр бүлийн зүгээс) Яг л нөгөө карманд мөнгөгүй байлаа гээд ямар хамаатайн, хүсвэл банкаар дүүрэн мөнгө байна гэдэг шиг... Надад бол кармаа ч хоосон, банкинд ч хоосонтой адил байх шиг байна... Тийм учраас дэндүү эмзэг байна. Эрхэлж туних хүн ч алга. Найз нартаа хааяа эрхлэнэ. Гэхдээ энэ надад хангалттай санагддаггүй. Яагаад гэвэл тэд нар хэзээд намайг гэх гэр бүл шиг байж чадахгүй шдээ.

Хар багын л хэрсүү царайлаад надад юу ч хэрэггүй хэн ч хэрэггүй гээд явдаг байсан одоо болхоор шантраад байна. Хэдий эргэн тойрны маань хүмүүс намайг халамжилж анхаарж байсан ч гэсэн энэ нь надад хангалтгүй санагддаг болчих вий дээ. Гэнэт баяжсан ханаж цадахаа мэдэдгүй шуналтнууд шиг...
Эргэн тойронд гомдмоор юм их болдог. Гомдоож байгаа хүмүүсийг харааж суудаг байлаа. Дараа нь би л ийм болж болдоггүйм шүү гэж боддог болсон... Би ийм л болмооргүй байна !!!!!!!!

No comments: