Tuesday, February 3, 2009

Хүн


Хүн байна гэхээр их хэцүү юм шиг санагдах боллоо...Бодож сэтгэнэ гээд л .. ядаж байхад маш их зүйлийг олон талаас нь хараад бодох тутам юу буруу юу зөв тухай баримжаалал ч гүй болоод...
Чамайг хүн тэнэг тэж хэлхэд чи юу гэж боддог вэ??
Чи хүнийг тэнэг гэж хэлэхдээ юу гэж боддог вэ??
Юм болгоний буруу 2 талд байдаг юм шиг боловч үнэхээр ганц хүн л буруутай тийм зүйлийг яаж шүүх вэ???
Асуултийн тэмдэг......
Болохгүй байна гэж шүүмжилж байгаа зүйлээ өөрөөсөө эхлээл зас. Гадаа хогтой байгаа бол хог битгий хая, гадаа утаатай байгаа бол ядаж тамхи битий тат... Хүмүүс залхуу илс орон ядуу байгаа бол өөрөө хөдөлмөрлө... Энэ бол зөвхөн жишээ...
Тэгэхдээ би тамхи татадгүй, машин унадаггүй, нүүрс түлдэггүй...Гадаа утаатай хэвээрээ л. Би гудамжинд хог хаядаггүй.. тэгэхдээ гадаа хогтой хэвээрээ л..Гэсэн хэдий ч миний хаяагүй хог, татаагүй тамхи нөлөөтэй л гэж боддог...
Бодоод байсан чинь боддоггүй ч байж уу :инээх:
бодох тусам үзүүр нь олдохгүй бодолдоо ороогдоод л байх юмдаа...

No comments: