Thursday, December 24, 2009

MeMoriez


хүүхэд байхад бүх юм гайхмаар сайхан. Эргэн тойронд хүрээлж буй зүйлс бүгд сонин содон. Гайхах бахдах зэрэгцэн өдөр хоногууд урсана. Чиний хийж буй үйлдлийг томчууд бахдан харна, том болж байна даа гээд л. Анхны алхам, анхны үг, инээд алдах, гомдох, гуних чинь ч бусдад сонин содон өхөөрдөм санагдана. Алдаа гаргасан ч тэд чамайг өхөөрдөн аргадана...Чиний хийж байгаа үйлдэл бүхэн бусдад инээд баясал авчирч, эцэг эх чинь чамаар бахархана.
Чамайг том болход чиний хэлж буй үгийг тоохоо байна, эргэнэ тойронд алхалхад чинь ч үл тооно. Аливаа алдаа чинь уучлашгүй зүйл болж, чиний үйлдлүүд бусдад анзаарагдахаа болино. Баярлан хөөрхөд чинь ч гуниж гутрахад чинь ч анзаарах нь цөөхөн.
Өмнө нь чи ээжийнхээ бас аавынхаа анхаарлын төвд байдаг байсан бол одоо тэд чиний анхаарлын төвд орно. Чи том болжээ...

1 comment:

Hani CBG said...

harin tiimee, ailiin gants bolhor hariutslaga bur ih bhimaa