Wednesday, March 4, 2009

Баярлуулан гомдооноо гэж, эсүүл баяр гуниг зэрэгцэнэ гэх юмуу?? Аймар их баярласан одоо л бүх юм дуусах нь гэж бодоод л.... Одоо л нэг сайхан санаа амар амьсгалаад явах нь гэж бодсон чинь... Өөр бас асуудалууд ар араасаа хүч түрэн орж ирээд амьсгал боогоод байх юм. ....
Ачаалал аймар их байна...Чих гэдэ эрхтэн яасан их үүрэгтэй байдаг юм бээ...Чих өвдчихсөн чинь бүх л чимээ царгиж сонсогдоод, давхар олон хоолой орж ирээд гадуур явхад хэцүү байна аа... юу ч сонсмооргүй сайхан чимээгүй газар суугаад л баймаар... Гэрт ч гадаа ч бөөн шуугиан :( ...
Цагаа зөв зохицуулахгүй бол юмаа хийж амжихаа байлаа шүү... Дэндүү их цагийг үр бүтээлгүй зарцуулчихаад байх юм. Кунг фу панда гийн жижигхэн дэвхрэг ч билүү, царцаа ч билүү тэвчээрт хэрхэн суралцсан тухай үзэж байхдаа би өмнө нь ямар тэвчээргүй байсанаа олж харж байсан. Урьд нь эргэн тойрны зүйлс асар удаан мэт санагдаж байнга л хүлээж бухимдаж байдаг байсан бол одоо нэг л тайван... Эргэн тойрны зүйлс надаас илүү хурдан хөдөлгөөнд орж, өөрчлөгдөж цаг хугацаа ч гэсэн гялс урсан одож байна.
Миний хүндэлж явдаг нэг хүн хэлэхдээ, хийх ёстой зүйлээ хий, өөрийнхөө хүссэн зүйлээ ч хий. Аль алинд нь цаг гаргаж бай. Хийх хангалттай цаг олдоно. Найз нартайгаа уулзмаар байвал уулз, кино үзмээр байцвал үз... Харин кино үзэж байхдаа хичээлээ яаж хийх вээ гэж битгий бод. Киногоо л үз... бүх юмандаа цаг гаргаж байж ажил чин; амжилттай бүтнэ гэж хэлж байсан юм. Үнэхээр зөв үг боловч амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй ээ... Залхуу хүүхэд :(

No comments: