Sunday, March 29, 2009

Юм юмны захаас


Ойрдоо аймар их юм бодож байна. тэгээд төвлөрч чадахаа байсан. Янз бүрийн үгс толгойд орж ирээл... Дээхэн цагт төрсөн бол миний үгнүүд их алдартай байх байсан ч юм билүү... Гэтэл аймар их бодоол нээж олсон санаанууд маань аль хэдийн хүмүүсийн бодоод олсон санаа байж таарах юм. Багшийн хэлсэнээр бол энэ маань миний өөртөө хийсэн том нээлт...
Ялагдал гэж байдаггүй байсан бол ялалт ч бас байхгүй байх байсан.
Хүн өгөх тусмаа баяжиж, авах тусмаа ядуурдаг.
А.Амарлин
Энэ үгнүүдийн цаана маш олон утга, агуулга байгаа. Маш олон зүйлийн тухай бодсоны эцэст ингэж бодлоо хураангуйлсан. Яахав алдарт хүргэхгүй, олонд хүртэхгүй эсвэл хэн нэгэн нь аль хэдийн бодоод олсон эсвэл бүр яг ингээд хэлсэн байсан ч бай энэ бол миний өөртөө хийсэн нээлт. Бас мартчихгүйн тулд энэ талбарт тэмдэглэчихье

No comments: