Thursday, March 26, 2009

Супэрманы ганцаардал



Супэрманы амьдралын хэв маяг биднийхээс шал өөр байх. Миний санаж байгаагаар хэн нэгэнд золгүй явдал тохиолдвол тэр гарч ирнэ. Тэгээд түүнийг хүнд хэцүүгээс авраад тэгээд алга болдог. Түүнд энэ явдал нь маш их сэтгэлийн баясал бэлэглэдэг байх. Хэрэгцээгүй үед нь түүнийг хүмүүс үгүйлдэг болвуу?? Мөн жирийн үед супэрман хүмүүстэй хэрхэн яаж харилцахаа мэдэх болвуу? Тэр нөхцөл байдалд гол дүр нь байгаад сурчихсан байдаг шүүдээ. Алхам тутамдаа хүмүүсд том тус хүргэж, тэрнийхээ хэрээр сайшаал сонсох дуртай байдаг байх. Сайшаал биш юмаа гэхэд ядаж л түүнийг үнэлээсэй гэж хүсдэг байх. Гэхдээ түүний үйлдлийг хүмүүс ойшоохгуй үед тэр хэрхэн сэтгэлээр унадаг бол? Ер нь супэрман-д найз байсан болов уу? Тэр бусад цагт гэртээ л байдаг байсан шиг санагдахийн.
За за би супэрманийг сайн мэдэхгүй юм байна.

1 comment:

Hani said...

superman chn hergtei uede superman bolol zuger uede ajilaa higel yawjidag bizde, humus etrtei zuger yariltsal