Saturday, January 24, 2009


Хүмүүс бие биедээ түлхэх хүч болдог гэж бодож үзсэнүү?? Хэзээ нэгэн цагт танилцаж уулзаж байсан хэн нэгэн чинь амьдралийн тань маш чухал хүн бөгөөд, таны амьдралийн мотив нь болсон байх тохиолдол байсан у?? Миний найз нар намайг зогсонги байдлаас авардаг... Харилцааныхаа явцад надад олон зүйлийг ойлгож ухаарахад, цаашид маш их хүчээр урагшлахад нөлөөлж байдаг. Анх 6р ангида байхдаа гадаа аймар их тоголдог байж билээ. Өдөржин сагсний шийдний хажууд харлаж боролтлоо... Тэгэхдээ сагсийг бол тоглож сураагүй э.
Харин чангаас чанга инээж сурсан шүү.. Чин сэтгэлээсээ!!! Ариукагаа дагаж сагс гэж явжийгаал Тэмүүлэн, Энхүүлэн , Анужин гээд 3 эгч дүү охинтой танилцаж байсан юм... Тэмүүлэнтэй нилээн найзууд болоод Нинжээтэйгээ танилцуулаад одоо хүртэл аймар сайн найзууд
.
Ихэр юм шиг 2 жоохон охин, тэгээд лаг дуугайдуу нэг орос шиг охин явж л байдаг байсан юм миний 3 н найз. Тэгээд л Тэмүүлэн, Энхүүлэн 2 нэг сагсний бөмбөгтэй тэрийг нь гуйж бөөнөөрөө тоглодог байлаа. Хичээлээ тараад баахан тоглож байгаад гэртээ орж цүнхээ тавичаад дахиад л баахан тоголно. Анхны аймар санаа нийлдэг найз нар, бие биесээ хөндий биш тийм олон хүүхдүүд байсан юм.
Байнгийн бүрэлдэхүүнд: Тэмүүлэн, Ундрал, Нинжээ, би... тэгээд л Ундкагийн хэдэн найзууд, миний хэдэн найзууд, Тэмүүгийн хэдэн найзууд гээд л аймар олуулаа өдөржин инээлдээд л ... Хүүхэд насанд хийх ёстой хамаг л сайхан зүйлийг хийдэг байлаа.

Тэр үед жоохон байсан болхоор бид нарын бөмбөгийг өгөхгүй том том ах нар өөрсдөө л тоглоод байдаг байсан юм, тэгээд бид хэд бөмбөгөө булаацалдаад л аймар их гүйлддэг байлаа...Нэг удаа Тэмүүлэн бид 2 бөмбөгнийхөө араас хөөцөлдөөд явжийгаал аймар инээдтэй байдалд орж байсан юмдаг. Нэг ах бөмбөг аваад л зугтдаг, бид 2 араас нь гүйгээд л аймар хол яваад очцон нөгөө ахын бараа нь ч харагдахгүй...Тэгээд явсан зүгт нь хөөгөөд явжийсан чин баахан хүүхдүүд манайхтай адил бөмбөгөөр тоглож байна. Би очоод л : -"Хөөөөе миний бөмбөгийг өг!!! "
- Юу яриад байгаан??
-Миний бөмбөгийг өг гэж байна шүү, та нар яасан балиар ийн ... @#%!#$^$&@$^& !!!!
тэгсэн чин цаанаас Тэмүүлэн тэр ах тийшээ гүйцэээн!!!!!
Би шал танихгуй зүв зүгээр тоглож байсан бөөн хүмүүс дээр гэнэт гүйж очсоноо баахан хэрүүл хийжийснаа буцаад гүйгээд явчихсан .:: ичих::.

Тэгээд л дараа нь тэрийгээ шоолж ухтэлээ инээсэн дээ...
Тэгээд л дулаахан цаг дуусаад гэрээсээ нээх гарж чадахаа болиод бага зэрэг хөндийрсөн... Ундрал маань ч Америк яваад.... 11р ангийн өвлөөс буцаж хуучин найзуудтайгаа холбоо бариад тэрнээс хойш баяр баясалтай өч төчнөөн түүх эхэлсэн дэээ....

1 comment:

Anonymous said...

Haha ter bombogtei tuuh ih goy ym ^^

Ter huuhduud ih ineesen bhdaa =)), ted narin orond bsn j boloosoi :P