Saturday, January 17, 2009

Сайн найзууд гэж хэн бэ?? бага насны дурсамж буюу миний Амьдралдаа учирсан гайхалтай хүмүүс

Сайн найз гэж хэнийг хэлэх вэ?? Хүн ер нь яагад нөхөрлөдөг юм бол?? Хүн нийгмээр амьдардагтай л холбоотой байхдаа. Надад үнэхээр сэтгэл зүрхэнд минь дандаа багтаж санаж үгүйлж байдаг хамгаас хайртай найз нар олон байдаг. Ягаад ч юм үнэхээр намайг гэрэлтүүлж харанхүйгаас аварж байдаг хүмүүсдээ. Олон ч жил юу хийх яахаа мэддэхгүй гайхсан, аргаа бараад шантарсан үед минь намайг буцааж авчирдаг хүмүүс... Би ер нь бол хар багаасаа дэндүү яриа, ярих, хүмүүстэй харилцах дуртай нөхөр. Хэнтэй ч юны ч тухай хамаагүй ярьдаг. Сайн яриьцагчдад ч маш их дуртай... Миний найзууд бол сайн сонсогчид.. Тэдний тэвчээр яаж хүрдэг бол гэж би хааяа боддог юм. Би бас тэдний сайн сонсогч байхыг хичээдэг...Би айлын ганц хүүхэд, тэгээд ихэвчлэн гэртээ ганцаараа байдаг байсан болоод тэрүү хүн харахаараа баярлаад хаа ч явсан дагаад л элдэв юм асуугаад чалчаад явчихдаг хүүхэд байсын. Намайг 'Чи нэг ганц минут дуугай болчих ' гээд л ...Би бас дуугай бай гэдэг үгэнд аймар дургүй :))
Ерөнхийдөө гав ганцаараа л бүх юмыг олж мэдсэн дээ... Ямарч байсан миний хүмүүжлийн суурийг сайн тавьж өгсөн болхоор хараа хянаналтгүй олон өдөр хоногийг өнгрүүлдэг байсан ч гэсэн буруу юм хийдэггүй байлаа. Надад чи энийг ингэж хийх ёстой шүү гэж хэлж өгч байсан хүмүүс цөөхөндөө... Айлын ганц хүүхэд бас Ээжтэйгээ л хамт байдаг байсан болхоор жижиг сажиг юм яаж хийх суурийг сайн сурсан юм шиг байгаа юм. 4настай байхдаа хувцасаа өөрөө угаагаад өмсчихнө. Өлсөөд байвал каша чанаад идчихнэ. Гурил зуураад гамбир хайрж чадна, өндөг шараад идчихэж чадна дэлгүүр яваад хэрэгтэй юмаа авад ирчихэж чаддаг л байлаа... Хүмүүсийг сайн ажиглаад хийж байгаа зүйлийн дуйрааж хийх маягаар заримдаа өөрөө өөрийгөө хүмүүжүүлсэн юм шиг санагдаад байдаг юм. Нэгдүгээр ангид байхдаа гэрийнхээ бүх ажлыг ээжийг эзгүй байхад амжуулдаг байсан юм. Мэдэхгүй юмаа айлруу утасдаад асуучихна, жишээ нЬ гоймонтой шөл хийхийн тулд би яахвээ гээд л .... Хэрэгцээтэй мэдээллээ гялс тогтоогоод авчина. Ямарч байсан нэгдүгээр ангийн хүүхэд гэхэд Ээжийгээ ирэхэд хоолийн хийцэн байдаг байж билээ. гэрт өдөржин эзгүй ангийнхаа бараг бүх хүүхлүүдийг гэртээ авчирч тоголдог байсан даа. Нийслэл салат, пичень хүртэл хийж иддэг байсын. Манай найз Ариука бид 2 манай гэрт тэдний ээжээс нь утсаар баахан юм асууж байгаад өндөгөөр майонез зуураад нийслэл салат хийгээд, аймар амтгүй бууз хүртэл хийдэг байсан юм. 2р ангийн хүүхэд гэхэд их л мундаг байжээ. Одоо дүү нараа харахад юун тэр хоол хийх хувцасаа угаах. Хоолоо өөрөө идэж чадахгүй, хувцасаа өөрөө өмсөж чадахгүй. Тийм болхоор намайг ийм байсан гэхэд итгэдэг хүн ч ховор. Тэгээд бодхоор найзууд гэдэг хамтдаа хөгжиж байдаг.
Би их түрэмгий замтай хүүхэд байлаа хэрүүлч, зодоонч... Нэг найзыгаа хамраас нь цус гартал нуруулуу нь цохиж байсан юмдаг. Миний муу найз яасан ч хэврэг байсан юм би ч яасан харгис байсан юм. Дараа нь тэрийгээ бодож гүэ мөн их уйлж билээ, одоо ч би яасан эмзэг болчихсийн.
Миний амьдралд гарсан томоохон өөрчлөлтүүдээс болж маш ааш муутай, бухимдуу, түргэн ааштай хүүхэд болвоо. Хүн ер нь өөрийг нь сайн мэддэг, ойлгодог хүмүүсдээ л уураа гаргаж, ууртай байгаагаа илэрхийлдэг. Нэг бодлын тунирхалт ч юмуу. Гэтэл бас тэр хүмүүсийг хэтрүүлэн үнэлсэн байж болох юм байна лээ. Нэг хэсэг ямарч найзгуй болвоо. Энэ нээх ядаргаатай, ууртай гээд л .... Өдөр тутмын амьдралд түмэн адал явдал... жоохон байсан болхоор хичээл дээрээ ирэж бодож байгаад уйлах удаа ч гарна... тэгээд л ангиараа надад юу болсныг амнаас, ам дамжаад мэдчихнэ... онцгүй дурсамжуудын маань нэг дээ...
Тэгэхдээ миний муухай ааш, уур уцаар, гомдол бухимдлыг ойлгодог найз нар маань байгаагүй бол би өдийд ямрхуу амьтан байгаа бол гэж их боддын. Миний үнэлэмж бусад хүүхдүүдийнхээс арай өөр байсан юм шиг санагддын Нэг хэсэгтээ л үеийнхээ хүүхдүүдээс арай өөр юманд санаа зоүж, өөр юм хүсэж яүдаг байлаа... Намайг хүрээлсэн хүүхдүүдээс гэж хэлвэл илүү зохимжтой байх... Тэгээд үнэлэмжийн зөрүүнээс болоод хүн амьтантай муудалцаад хирэндээ багтартлаа уурлана тэр үед миний найз намайг өмөөрөөд л тэр хүүхдүүдийг заагначихдаг байсан нь санагджийн. Бас нэг найз маань намайг аргадаад өөдөөс маань хараад инээж байдаг байсан боловч, ,дараа нь хархад нүдээ улайтал уйлчихсан байдаг байсан. Одоо яриад байгаа найз маань бол бүр нэгдүгээр ангиасаа 1 ширээнд суудаг байсан Зулаа гээд найз маань... Аймар сайхан сэтгэлтэй, цовоо охин. Одоо ч нэг газар чанга чанга инээгээд л, нүдээ эргэлдүүлээд л хурдан хурдан дуржгинатал яриад сууж байгаа байх. Гэхдээ дотно холбоогүй болоод удсан байна. Ямартаа ч бид 2 арван жилээ төгстөл аймар сайн найзууд явсымдаг. Нэг сар надтай хамт амьдарж ч байсан... Амьдрах ухаанаа олчихцон хүн дээ!!! Хамт амьдрах явцдаа л мэдэрсэн юмдаг...
Бас нэг надтай аймар адилхан нэг хүн бий... яагад ч юм нэг л адилхан байгаад байдаг. Царай нь хүртэл. Надад ч адилхан санагддаггүйлдээ хүмүүс л хар багаас андуураад нэрийг маань хүртэл холиж солиод.... Нөгөө нэг амтгүй бууз, нийслэл салат хийж иддэг байсан найз маань... Ариука... ямар их хайртай гээч...
Амьдралийнх нь хамгийн хэцүү үеүүдэд найзыгаа ямар их тэвчээртэй, бас аймар ухаантайг нь мэдэрсэн... Аймар бахархдагийн.
Ер нь бол 10 жилд байхад чин ойрхон гэртэйнүүд нь л сүрхий нийлдээг байлаашдээ. Тэгээд нэг жижигхэн нүдтэй бодгор хацартай өвөрмөц нэртэй охинтой байнга гэрлүүгээ хамт явдаг байлаа... Нэр нь төвд үг орчуулбал ~ Хайрийн цагаан лянхуа~ Товчоор бол Нинжээ л гэдийн. Тэр бид 2 ийн гэр ойрхон байгаагүй бол яах байсан бол гэдэг нээрээ сонин шүү!!!
Тэр охин одоог хүртэл бас намайг орхиогүй би ч түүнийгээ орхиогүй олон жил найзалцан байна...
Хамгийн гол нь ингэээд л ар араасаа хөвөрсөн жилүүдэд, хамтдаа хөгжөөд, ,бүхий л зүйлсээ хүваалцаад явсан хүмүүс маань... Надад маш олон зүйлийг ойлгуулж, бас амьдралыг тэтгэгч инерги маань болж ирсэнд баярладаг шүү...
Найзууд минь миний хана туурга (түшиг тулгуур), дээвэр (нөмөр нөөлгө), болж ирсэн юм. үргэлжлэл бий....

5 comments:

Anonymous said...

uregjlel bii gej buh nzudiga bichehnuu hehe, turgen bas muuhai aashtai nziga bichkumu gsn hehe

Anonymous said...

naiz gdg heregtseen deer tulduurladag gdgtee sanaa niileh uu? bi yriag chn anhaaraltai sonsoj, zarim uyed ni zuwluguu uguud, haaya hetsu uyed chn tusalj demjeeed heseg udwal chi namaig humuust minii naiz gj helehuu. tged bi chamtai niilehee bolihoor naiz bsan gj dursah uu? ene tuhai bodol sanaag chn sonsohiig husej bna

Anonymous said...

naiz gdg heregtseen deer togtdog gedegtei sanal niileh uu? yriag chn bainga anhaaraltai sonsoj, zarim uyed zuwluguu uguul, hetsuu uyed chn tusalj demjeed heseg udwal chi namaig humuust minii naiz gj helehuu?
tged niilehee boliwol naiz bsan gj yrihuu? ene talar sana bodliig chn sonsmoor bna. yu gj bodjino? puugee

Anonymous said...

Awwwww chi ingej bodool
Getel bi end kill all you friends gedg duu sonsool

Hmm... Bi odoog hurtel naiz gedg zuiliig medregui l bn.

Bi lag gantsaardsan hun bga z?!?!?

Uurlaj buhimdsan hund hetsuu uy tohioldson uyd nadad unendee handah hun olddgui, teel buh zuiliig dotroo teegel...
Haaya hani boldog n TAMHI -_-

ari said...

goy sedev baina. Chi min ch gesen minii erhem humuusiin maani neg bolhoor hundelj yavdag shuu muuha huuhdiigee ;)