Thursday, January 8, 2009

Амьсгаа минь...

Host unlimited photos at slide.com for FREE!Хун амьсгална гэдэг бие организмийн амьдралийг үргэлжлүүлэн тэтгэж байдаг маш нарийн процесс. Амьсгалахгүйгээр хүн хэдэн секунд тэсдэг ийн бүү мэд... олон рекордууд тогтоогдсон л байдаг байх. Би лав амьсгалаа тугжээд хамгийн ихдээ л 1 мин болох байхдааа. Тэгэхдээ хүний зүрх амьсгалах үйлийн дэмжлэгтэйгээр агшиж тэлж цусыг биед нийлуулж байдаг болхоор амисгалаа түгжээд дахин шинээр амьсгаа авахад зүрхний үйл ажиллагаанд ихээхэн ачаалал болж байдаг. Буддын шашинд санаа алдахыг нас богиносгох цээртэй гэж үздээгийн учир нь мөн зүрхний ачааллыг ихэсгэж байдагтай холбоотой гэж багш маань хэлж байсан юм. Амьсгаа авах, агаар амьсгалах гэдэг юм чинь амин чухал ач холбогдолтой байтал яагаад "Амьсгаа минь" гэдэг хараах маягийн үг хэлэгдэх болсныг гайхаад барахгүй юм. Дөнгөж сая манай найз нэг хүүхдийн тухай бухимдсан дургүйцсэн байдалтай ярихдаа Амьцгаа чинь гээд л хачир нэмэр болгоод л хэлж байх юм. Тэгээд жоохон шооч зантайх Хөөх тэр хүн чиний хувьд амьсгалах агаар, амьсгалалт шиг чухал нандин хун уу гээд элэглэсэн чинь нээрээ л Амьсгаа минь гэдэг үгийн утга нь үнэхээр яруу санагдлаа. Би л хүвьдаа хамгаас хайртай хүнээ л Амьсгаа минь хэмээн нэрийдмээр бараг л өргөмжилмөөр санагдхийн. Яаж яваад энэ үг хар ярианы бүдүүлэж үг хэллэгийн байдалтай болж хэрэглэгддэг болсон байна аа? Амьсгалах агаарыг шавхагдашгүй байгалын баялаг хэмээн тоочдог байсан цаг өнгөрсөн юм шиг л санагдаад байна. Монгол оронд агаар ийм бохироос болоод уушигний хамгийн наад захын өвчин тархаад амьтай болгон шаагилдана гэдэг шиг амтай болгон ханиалдаад их л хэцүү харагдхын. Тэгээд бодоход агаар бол маш чухал зүйл. Чи улс төрийг оролдохгүй бол улс төр чамайг өөрөө оролдоно гэдэг нэг уг байдаг шиг байгаль бас зохих анхаарлыг биднээс үнэхээр шаардаж байна шүү. За ингээд нэг төсөөлөл нь нөгөө төсөөллийн бүрэлдэх үндэс нь болж байдаг, төсөөлөлүүд нь ар араасаа хөврөн гарж байдаг гэдэг зүй тогтлоор нөгөө Амьсгаа минь гэдэг үгийн хэрэглээ байгалийн тэнцвэрт байдал, агаарын бохирдолтой холбогдоод явчваа. Тэгэхдээ л юм гэдэг өөрийн учир шалтгаантай, Зүгээр нэг гудамжинд зөрөөд байгаа хүн хүртэл хувь тохиолоор таньтай таарч , зөрөд өнгөрч байгаа хэрэг гэх мэт утгатай зүйлийг Эйнштэйн гэдэг эрдэмтэн хэлсэн байдаг юм байна лэээ... Юм гэдэг сонин юм шүү!!!!

1 comment:

Anonymous said...

umhii amtai hunii amisga tiim saihan bish bha tgl tegj heldin bolu lol.

amisgaa min bi chn chamda uneher hairtai haha bas l evgu sonsogdoj bna shu

chi min bur ecogirl bolchjee, sain bna sain bna