Thursday, June 14, 2012
Зүүд биш байгаасай
Надад баялаг өнгөрсан түүх бий. Өмнө тохиолдож байсан, бодож байсан зүйлсийг би хэзээч мартадгүй. Сайн ч бай муухай ч бай. Хэрэгцээтэй ихээхэн зүйлээ мартчихдагаа би өмнө дүрьдаж л байсан. Энэ өнгөрсөн бүхэнтэй зууралддагаас болоод би хэзээч өөрчлөгддөггүй байсан байж болох юм.
Би ихэвчлэн түргэддэг. Аливаа асуудлыг гэнэт гарган ирч түүнийгээ тэр дор нь шийдэхийг эрмэлздэг нь миний төрөлх шинж буюу заяа төөрөг юм шиг санагддаг. Энэ зангаараа маш олон алдаа гаргаж байсан. Алгадаад аргаддаг гэдэг шиг л ...
Миний хуучин найз залуу надад "хэрвээ чи алдсан гэж бодож байгаа бол дараа дахиж алдахгүй байлгүй дээ" гэж хэлж байсан юм. Тэр надад итгээгүй. Ер нь хүмүүсийн надад зөв бурууг хэлээгүй байж буруутгадаг, шүүмжилдэг, аль эсвэл орхиж явдаг занд би хамгаас дургуй. Хөлийнх нь уланд өргөс орсоноос болж хүнлүү дайрдаг баавгайн тухай хүүхэлдэйн кино үзэж байсан минь дандаа санаанд ордог. Тэр бол ердөө л би байсан. Хэнч тэр өргөсийг олж харж, түүнийг нь сугалж гаргаж авч чадахгүй байсан. Баавгай уурлаад л, шаналаад л, үйлаад л, уурлаад л... Баавгайнаас ялгаатай нь би хэлдэг. Гэхдээ шидэт үг буюу "Надад туслаач" гэж л хэлж чададгүй юм. Ямарч асуудлыг тоохгүй өнгөрч чададгүй учраас шууд л пир пар гээл бодсоноо хэлдэг. Тухайн үед болон өмнө боддог байсан зүйлсээ... Ихэнх хүн тэрийг хүлээж авч чададгүй... Энэ бол миний харилцаандаа гаргаж буй алдаануудын нэг хэдий ч би үүнийгээ миний мөн чанар гэж боддог юм. Хаалга хаагдлаа гээд дахиж нээгдэхгүй гэж хэн хэлсэн юм бэ?
Өргөсийг олж харж,бас гаргаж авч чадна гэдэгтээ маш их итгэлтэй байдаг нэг хүнтэй би 7 сарын өмнө учирсан юм. Тэр надад өөр байх боломжыг олгосон юм. Хэдий би өөрийгөө дурламтгай, итгэмтгий өөр юу ч байдаг юм есөн шидээр бодож өөртөө итгэлгүй байдаг ч гэсэн тэр хүнд би өөрөөсөө илүү итгэж байгаа. Миний төсөөлснөөс ч их зүйлийг тэр надад өгсөн. ХАМТДАА, ХОЮУЛАА, БИД гэж ярихад нь би хамгаас дуртай. Энэ үгнүүдээс ямар их дулаан инерги цацардаг гээч. Чи! Чи! Чи өөрөө гэсэн хадаас шиг үгнүүдээс хамаагүй өөр...
Юм мөнх биш гэдгийг миний блог нотлож чадхаар байсан. Гэсэн хэдий ч би одоо байгаа байдалдаа ямар сэтгэл хангалуун байна гээч? Одоо л нэг хязгааргүй унаж, хязгааргүй нисэж яваад зогсох газартай, тулах хүнтэй мэт мэдрэж байна. Бурхан минь гуйя... энэ зүүд биш байгаасай....
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment