Thursday, June 14, 2012
Өмнөх бичлэгэнд өгөх нэр : Галзуу хүний өдрийн тэмдэглэл
Зүүд зүүдэлж байх үед л бодит байдаг шиг бодол бодож байх үед л үнэн байдаг юм шиг.
Гэхдээ энэ бичлэгт би "Миний бяцхан зүрх" гэдэг нэр өгмөөр санагдсан юм. Бас бусдын бяцхан зүрх. Хүн гэдэг хичнээн жижкэн зүрхтэй гээч. Хэн нэгний жижкээн зүрхэнд багтах хичнээн сайхан гэж бодно. Чи намайг, би чамайг хайрлана гэдэг үггүй тохиролцоог хүн үг, харц, биеэрээ, байгаагаараа ойлгуулж байдаг. Бас хүний жижкээн зүрхэнд эзлэж буй жижкээн зайнаасаа ямар хурдан, бөгөөд амархаан гарчихаж болдогийг таахад ч бэрх. Жижкэн мөртлөө ярвигтай төөрмөөр тийм л сонин газар... ГАЗАР гэхэд буруудаж магадгүй... Гэхдээ миний хувьд газар... Зүрх...
Урьдаас засаж бэлдээгүй байдаг энэ л газрыг ирсэн зочин нь өөрөө тохижуулж байдаг. Хэн нэгний зүрхийг гэрэлтүүлж явах, аль эсвэл хага зүсэн зугтаах нь дурын асуудал. Яагаад гэвэл энэ бодит үйлдэл биш. Төсөөллийн үр ашиг нь үүнд л байгаа юм. Жинхэн амьдрал дээр зүрхтэй ч бай зүрхгүй ч бай хүн амьдардаг болхоор... (Харгис хэрцгий, хүйтэн хөндий, эрэмцэг мэт хоосон харцтай, хуурамч хүмүүсийг би зүрхгүй хүмүүс гэж нэрлэсэн юм. Тэд хүн хэвээрээ харагдаж, амьдарсаар л байдаг учраас.)
Бяцхан зүрхээ хогоор дүүргэж болохгүй. Зүрхэндээ юу байгааг ямагт эргэн харж, тэдгээрийг хайрлаж байх хэрэгтэй. Орхигдсон булан тохой бүрийг шалгаж хэн нэгэн тэр буланд чинь гонсойж суугаагүй эсэхийг эргэж харах хэрэгтэй. Хэн нэгэнд зай гаргаж өгсөн бол, тэр гаргаж өгсөн давчуу ч гэсэн зайгаа тухтай байлгах талаар яагаад бодож болохгүй гэж?
Зүрхийг хувцас нь багтахгүй шкафтай зүйрлэж болох юм ( ер нь зүрхийг юутай ч зүйрлэсэн яахавдэ). Миний шкаф гэхэд л дүүрэн хувтастай, заримдаа хаалга нь хаагдахгүй зовооно. Гэсэн хирнээ өмсөж болдоггүй, таардаг таардаггүй, шинэ хуучин гээд голох шалтгаан зөндөө. Өмсөх юм олдохгүй байна гэж байнга л гомдоллонo (хэвийн эмэгтэй хүний л зан). Тэгэхдээ хаячихаж чададгүй, хүнд өгөхийг нь өгч, зарим нэг нь өөрсдөө алга болсон байгааг нь анзаарах ч үгүй үе байдаг. Нэг өдөр санаад байхгүй байгааг нь мэдэж жигтэйхэн уурлана. Яахаараа хэрэгтэй үе болхоор л олдодгүй байна даа гэх мэтчилэн амандаа үглээл... Энэ ч удахгүй л дээ. Ямартай ч адам ева шиг нүцгэн явахгүй.
Хүнийг хүнээр орлуулж болдог. Энийг би саяхан л мэдэх болсон. Imaginarium of Doctor Parnasus гээд кинонд тоглосон бөгтөр уулын алдартан нас нөхчсөнөөс болж гол дүрийн залууг хэдэн янзаар сольж киног үнэхээр сонирхолтой болгож чадсан шиг л ....
Миний бяцхан зүрх заримдаа ачааллаа дийлэхгүй буй мэт санагдах болсон, булан тохойгоор нь шархлаа үүсч байгаа мэт мэдрэмж төрдөг. Ийм учраас би сайн дураар өөрийн зүрхээ битүүмжилж, ханаа цөмөлж гардаг Hulk уудаас зүрхээ хамгаалахын тулд гадаад ертөнцөөс өөрийгөө хамгаалхаар шийдсэн.
Тогшиж орж ирдэг, миний гаргаж чадах орон зайнд тухтай, сэтгэл хангалуун байж чадах хэн бүхэнд нээлттэй.
/Дан хайр дурлал буюу эрэгтэй эмэгтэй хүмүүсиин зүрхний холбооны тухай бичээгүй, миний зүрхэнд оршин суургчид болон тэдгээрийн гаргадаг зан авир, надад төрүүлсөн мэдрэмжүүдийг зүйглэн илэрхийлэх гэж оролдов/
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment