Wednesday, July 31, 2013
Миний уйтгар гуниг, ганцаардал минь орчлон дээр хэнээс, юунаас ч илүү ханьтай мэт санагдах зарим мөчүүд...
Инээхийн төдийд хувьсах олон зүйлс дундаас, миний л гэсэн ганцхан зүйл гуниг л юм шиг санагдах юм. Ямарч биш царай минь миний царай мэт. Ямар ч биш хүмүүс л миний нөхөд мэт. Найрсаг боловч найзууд биш, хайртай боловч хайрлахгүй хүмүүс. Мэдэх боловч мэдрэгдэхгүй мэдрэмжүүдээс хамгийн дотно нь л гуниг минь...
Инээд хэдий тааламжтай ч гуниг шиг түшигтэй биш юм. Хэзээд үнэнч энэ мэдрэмж л миний дотоод сэтгэлийн үнэн юм шиг. Ганцаардаж байхдаа л би өөрөөрөө байх шиг. Энэ үед л алдагдсан бүх сэтгэл минь сэргэж байх шиг. Санаа алдаад барамгүй олон дурсамжинд гуниг бид 2 л дотно юм шиг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment