Thursday, November 10, 2011

Надад хэлэх зүйл байна.

Гэхдээ би чив чимээгүй байна, хэлмээр байгаа ярьмаар байгаа зүйлээ хэлэх хүн даанч олдохгүй байна. Эзэнгүй үгс дотор булиглуулан намайг ганцаардуулна. Өдөрт би хангалттай их үг хэлж байгаа боловч миний хэлхийг хүсэж байгаа үгсээс өөр юм. Түүнд зориулсан үгс биш юм, үгсэд минь тохирсон хүн хэрэгтэй. Яагаад гэвэл тохирсон хүн нь л түүнийг сонсох учраас. Ардчилал гэж хашгирч байсан 13 баачка шиг аймар олон үгийг 2 чихэнд хэлмээр байх юм. Хэлэх үгний хэрэгцээ гэж хүртэлд хүнд байдаг байх гэж... Үгс амнаас гардаг гэж бүгд мэднэ. Гэхдээ энэ бол shortcut. Үгс гадны зүйлийг тархиар дамжуулан дотоод байдалтай төгс хослуулж амнаас гарч ирдэг. Эсвэл дотоод байдлыг гадны нөхцөлтөй хослуулдаг. Би хүсэж байна, хэлэхийг. Сонсох чих хэрэгтэй байна. Чихээрээ сонсоод тэр хариулах байх. Чихэнд минь тохирсон үгийг надад хэлээч...

No comments: