Sunday, May 24, 2009

битий мөрөөд

Би мөрөөдөх дуртай... Ямар ч үед дандаа бүх юм сайхан болно... сайхан болно гээл тэр хол байгаа гэрлийг хараал баярлаал явдаг байсан. Тэгэхдээ тэнд үнэндээ гэрэл байснуу??? энэ зүгээр л мөрөөдөл байсан... хонгилийн үзүүрт гэрэл байхгүй... Тийм юм байдаггүй... Юу ч өөр болохгүй... битий догдол битий хүлээ... Чи хэр их догдолж хэр их хүлээж найдна тэр чинээгээрээ чанга газар унана... Тиймээс битий баяс... Зүгээр л урдаа байгаа бартаагаа яаж давхаа бод... Ид шид гэж байхгүй... мөрөөдөх хэрэггүй... Чадал чинь хүрүүл өөрөө тэрийгээ босго... Гэрэл гарга... Гаргахгүймаа гэхэд битий харанхуйл.. Бас харанхуй нөхдүүдээс хол бай...
Хуурамч харанхуй нөхдүүд чиний унах газарт том том чулуу болон хэвтэнэ. Чамд чулуугүй газар унах нь таалагдах болно. Тиймээс эргээд хар... Хажууд чинь хэн байна???
Чи дэмий зүйлд сэтгэл гаргах хэрэггүй... Тэгээд дараа нь урмын үг сонсох гэж бодох ч хэрэггүй... Чи юу хүссийн?? Хэрвээ чи үнэхээр л сэтгэлээсээ хандсын бол тэгвэл юунд гомдсын??? Сэтгэлээсээ хандаж байгаа бол хариу хүсээд байх нь юу л бол... Бодоод үз... бараг бодоогүй чинь дээр... Амьдралд аз гэж зүйл азтай нэгэн л ирдэг... Азтай хүн гэж ирсэн азын ашиглаж чаддаг хүн...
Зүгээр л хий ... Дор дороо худлаа битийй сенсацилаад бай...

2 comments:

pugo said...

Ихийг хүсвэл ихийн наана, багыг хүсвэл багын наана хүрнэ гэдэг...

Orangi said...

Ene bol uur utgatai.
Moroodoj surah heregtei. Surah gedeg ni bas uur utgatai :))