Персийн хаан Дарий хайртай хатнаа нас барахад гүнээ эмгэнэлд автаж , уй гашуудаа болоод улс орноо ч гаргуунд нь хаяхад хүрэв. Тэр үед Демокрит нас барсан үзэсгэлэнт хатныг буцаан амилуулна гээд “Чухал шаардлагатай бүхнийг бүрдүүлж өгвөл шүү” хэмээн онцолжээ. Дарий хаан ч бүх нөхцлөөр хангахыг зарлигдав. Гүн ухаантан сэтгэл хангалуун байгаагаа хэлээд, ганцхан нөхцөл дутуу байгааг хаанд айлтгалаа. Демокрит Дарий хаанд:
- Одоо амилахад бараг бэлэн болсон. Хаантан та талийгаач хатныхаа авсан дээр ямарч зовлон амсаагүй гурван хүний нэрийг бичмэгц л тэр сайхан эмэгтэй даруй сэргэн босно гэж хэлжээ.
Бүхнийг чадагч хаан бодоод бодоод, бүх гүрэн даяараа хайлгаад уй зовлон үзээгүй хүнийг олсонгүй. Тэгэхэд нь Демокрит ердийнхөөрөө инээмсэглэн:
- Хөөрхий хүн чи, өөр нэг ч хүнд тохиолддоггүй зовлон чамд тохиолдсон мэт уйлж унжихаа больсон нь дээр юм. Уй гунигт автаагүй нэг ч хүнийг чи олсонгүй шүү дээ гэж өгүүлсэн гэдэг.
Та Дарий хаан шиг хүнд тохиолддоггүй юм өөрт нь тохиолдсон мэт хэтэрхий их уйлж унжиж ингэж амьдарч болохгүй шүү.
энэ нэг айгүй зүгээр санаа юм шиг санагдаад энд пост хийчлээ.
1 comment:
наадах чинь харин бодмоор зүйл байна шүү.
Post a Comment