
Би чинь угтаа сэтгэл судлалын ангийн оюутан юум байгаан. Тийм болхоор ярьж хэлж байгаа маань их сүрхий байх ёстой юм шиг байгаан... Би тэгэхдээ суралцаж л байна. өнөөдрийн хичээлийн даалгавар:
Сэтгэл судлаачаас асуухыг хүсч байгаа таны асуулт?
30 хүнд ийм асуулт тавих байлаа... Манай багш их сайн сэтгэл судлаач. Бидэнд л олон зүйлийг ухааруулах гэж сонин сонин даалгавар өгдийн. Тэгээд хийгээд очсон чинь багш:
"Хамгийн хэцүү асуултаа багийнхаа гишүүдтэй ярилцаж байгаад шийдэх замыг нь бич" гэжийнэ. Би тэгсэн чинь:
" Хайр гэж юу вэ? хүнд хайртайгаа яаж мэдэх вэ?" гэдэг асуулт тавиад.... Баахан ярилцлаа... Шийдэх арга замаа ч багшид хэлсэн, багш хэлжийнэ... Шинжлэх ухаанч бус хариулт байна гээд л... Тэгээд бодоод үзлээ... Хайр гэж юу вэ? хүнд хайртайгаа яаж мэдэх вэ?
Гэнэн томоогүй гэмээр энэ асуулт чинь угтаа хайр гэдэг зүйлтэй холбоо нээх байхгүй, тухайн хүнд л өөртөй нь холбоотой асуудал байна аа. Тухайн хүн өөрөө өөрийгөө сайтар сонсож, дүн шинжилгээ хийх хэрэгтэйн байна. Би өөрийгөө бодлоо ... бодоод байсан хайр гэж их том юм байнааа.. Дурлал бол хэн нэгнийг бүхнээс илүү хэмээн харагдуул, тэр хүнээ бусдаас харамлах сэтгэл... Аа Хайр гэдэг бол өөр... Хайрыг танихад цар хугацаа үл хамаарна.. Мөн хол ойрын зай ч хамаагүй... Хайр бол өгөөмөр сэтгэл юм гэж мэргэжил нэгт эгч маан бичсэн байдын. Дурлал хэн нэгнийг заавал хажуудаа байлгах гэсэн сэтгэлээр илэрхийлэгддэг бол хайр хажууд тэр хүн нь байхгүй хэрнээ байгаа юм шиг санагддаг...
Хайртай хүнийхээ тухай бодоход би өөрийн эрхгүй инээдэг.. Тэгээд бас өөрийн эрхгүй би чамд хайртай гээд хэлчихдийн... тэр хүн энэ үгийг сонсох үгүй нь хамаагүй юм шиг...
3 comments:
ochij ochij hamgiin hetsuu asuudliig songood hehe, yostoi buu medee...chamagaa tgd aygu chadvarlag setgel sudlach bolno gj itegdeg shuu, g'd luck with ur blog!!!
goy l bichij bshd. bi bur blog bichhes shaal zalhu huredeg boltson blee
nadad ih taalagdaj bna aa. bas l naadhii chin hariultiig olj chadahgvi yavaad bna daa.
Нээрээ хайр гэж юу вэ???
(Хайр гэхээр миний толгойд шууд "хайр дурлал" гэсэн утгаара буужына)
Өгөөмөр сэтгэл юм гэж үү...
Хайр гэхэр миний сэтгэл шууд л өвдхийн, магадгүй хэн нэгнийг хайрлаж хэн нэгэнд хайрлуулж үзээгүй болхоор тэр юм байхдаа
Хайрлаж, хайрлуулж, тэвэрч, тэврүүлж, энхрийлж, энхрийлүүлж үзхиймсан. Яагаад ч юм би яг одоо хэнийг ч хамаагүй хайрлахад бэлэн байна.
Жаахан юм ууцан чинь бүүр ганцаардсанаа мэдрээд...
I'm gonna QQ
Hug me
Post a Comment